8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Төрөөс төрсөн тэрбумтан АН-д шургалж, ард түмэн оффшорчдын эсрэг тэмцэж жагсахын өмнөх өдөр

2017-03-30 18:22:00

Тойм:Төрөөс төрсөн тэрбумтан АН-д шургалж, ард түмэн оффшорчдыг эсрэг жагсаж тэмцэхийн өмнөх өдөр

Хавар газар дэлхий гэсч, ханш нээгдэхийн цагаар хамаг амьтан хөдөлж, хүн ч сэтгэлзүйн хувьд баярлах, гомдох, уурлаж бухимдах нь элбэгээс гэнэтийн санаатай санамсаргүй огцом үйлдэл хийх тохиолдол багагүй гардаг. Тиймээс ч хаврын улиралд жагсаал цуглаан, элдэв тэмцэл өрнөх нь бий. Энэ долоо хоног хөдөө орон нутагт сэтгэл зүрх эмтлэм золгүй хэрэг гарсан нь туйлын харамсалтай. Хавар ургаж төлжихийн эхлэл. “Чалькогийн өрийг бүрэн дарлаа” гэхчлэн сайн сайхан мэдээтэй шинэ өдөр хоногийг угтаж байвал сайхан сан.

“Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай” хэмээх онч үгээр цэнэглэж, шинэ өдрөө өөдрөгөөр угтаарай. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.    

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх Ц.Нанзаддорж Говь-Алтайг “дайлаар мордоно”

АН-ын дотоод сонгуульд мөнгө босгохоор чардайсан нэг хэсэг байхад төрөөс төрсөн тэрбумтан, оффшор данстанг гэгдэж цоллогддог зүсэн зүйлийн хүмүүс ч олон байна.  АН-ын намын С.Эрдэнийгээ маш их хардаж байгаа. Шонхор франц тоглолт хийх нь. Намын эрх мэдлийг мөнгөтэй олигархуудын гарт тушаах нь гээд ярьж хэлэх, эсэргүүцэх гишүүд багагүй бий.

Тэдний нэг нь Төрийн өмчийн хорооны гэхээр хүн бүр анддаггүй Ц.Нанзаддорж. Тэрбээр аймгийн АН-ын хороог ямар ч хамаагүй авахаар Говь-Алтай уруу жим үүсгэсэн.
Ц.Нанзаддорж 1996-2016 он хүртэл Төрийн өмчийн хороонд ажилласан, 1990-ээд онд Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн.

Өмч хувьчлалаас цөөн тооны хүн хожсоны нэг тод жишээ нь Ц.Нанзаддорж гэгддэг. Төрөөс төрсөн тэрбумтаны өмчийг жагсаавал: 
1. Нийслэлчүүдийн “Выставка” нэрээр сайн таних үзэсгэлэн худалдааны танхим
2. Нүхтийн амралтын цогцолбор
3. Үнэт цаасны үйлдвэр
4. Баруун дөрвөн зам дахь Барилгын коллежийн дөрвөн давхар өргөтгөл
5. Ялалтын баруун талын хоёр давхар цэцэрлэг
6. Монгол эм импексийн 50 хувийг зарсан гэдэг ч агуулах дахь эмийг актлах нэрээр авч эргүүлэн өөрт нь шахаж мөнгөөр нь худалдаж авсан.
7. Шарын голын Их өвөлжөөтийн алтны уурхайг алтны нөөц нь дууссан хэмээн молиго өмхүүлэн өөрөө алтажсан овтой нэгэн. Энэ бүгд түүний хөрөнгө. 

Үүнээс гадна Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшдэг байсан. Төрийн байгууллагад ажилладаг, цалингаараа амьдардаг хүн бүхэл бүтэн банкны хувьцааг эзэмших боломж байхгүй. Харин түүнийг банкны хувьцааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бэлгэнд авсан гэж ярилцдаг. 
Түүнчлэн Хадгаламжийн банк, “Говь”, Улсын циркийн хувьчлалыг зохион байгуулалцаж, 1999 онд оросуудаас хүлээж авсан Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 131 км төмөр замын рейлс, бэхэлгээ сэлбэгийг ашиглаагүй удсан гэдэг шалтгаанаар акт тавьж хувьчилсан. Ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд арав ч хоноогүй байсан “Бүрхээстхайрхан” компанид хаягдал материал болгож өгсөн хүн нь Ц.Нанзаддорж юм. 
2015 онд АТГ-т  хөрөнгө орлогоо албан ёсоор ийн мэдүүлсэн байдаг. Төрийн өмчийн хорооны дарга ажилтай, Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota LEXUSES330” болон “Toyota” загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг. 
Түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Жилдээ 12 сая төгрөгийн цалин авдаг ТӨХ-ны даргын дөрөвхөн настай хүү сая сая ам.доллар, сая сая юанийн хадгаламжтай гэсэн шүү.

Төр биш иргэд бүсээ улам улам чангалах нь юутай үнэн

Үг, үйлдэл нь байнга зөрөлдөх нь хэвийн хэвшил дадал нь болж дээ. Алхам тутамдаа шүү. Ерөнхий сайд саяхандаа ард түмэн биш төр бүс чангална, санхүүгийн сахилга батад суралцана энэн тэр гээд нэг л мундаг үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Жинтэй үг хэллээ, ногоон гэрэл асчихлаа гээд жаахан баяссан ч гонсойж орхив.

Энэ их наяд алдагдалтай тоог дүгнэхэд төр бүсээ чангалах нь тун худлаа зүйл гэдэг туйлбаргүй үнэн.

Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан төсвийн тодотгол нь орлого зургаан их наяд 15 тэрбум төгрөг, зарлага нь найман их наяд 789 тэрбум төгрөг, төсвийн нийт алдагдал 2.774.1 тэрбум төгрөгт хүрнэ.

Энэ их наяд алдагдалтай тоог дүгнэхэд төр бүсээ чангалах нь тун худлаа зүйл гэдэг туйлбаргүй үнэн.

Ард иргэд бүсээ улам улам чангална гэдэг тов тодорхой зүйл болчихлоо. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц энэ төрд байхгүй. Чуулганаар төсвийн тодотголоо батлуулчихна биз. Нэг нам дийлэнх учир хэрэлдэж хэлэлцсэн маягтайгаар зүтгүүлсээр л байгаад баталчих биз ээ.

Ажилгүй олон мянган иргэдээ хувийн байгууллагад орохыг уриалж, тэр тал дээр чинь дэмжинэ гээд л хошгируулсан үг өгүүлбэртээ Ерөнхий сайд шигтгээд орхисон.

Гадны сангийн тавьсан шаардлагыг биелүүлсэн нэр хэмээж хөтөлбөрт хамрагдаж байвал ард түмэн туйлдах эсэх нь дээдэст огт хамаагүй хэрэг.

Эдийн засгийн хямралтай нөхцөлд төрийн албан хаагчдыг халахгүй гэдэг нэрийн дор 180 мянга гаруй төрийн албан хаагчдад хир халдаасангүй. Цалинг нэмэхгүй, нэмж албан хаагч авахгүй гэхчлэн хайрцаглаж орхисон. Ажилгүй олон мянган иргэдээ хувийн байгууллагад орохыг уриалж, тэр тал дээр чинь дэмжинэ гээд л хошгируулсан үг өгүүлбэртээ Ерөнхий сайд шигтгээд орхисон.

Зургаан төрлийн татвараа нэмээд орхичихвол олон зуун баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид хаалгаа хаахад л хүрнэ. Ажилтнаа цомхотгоход хүрэхээс өөр татварын дарамт  нэмэгдсэн энэ нөхцөлд ажлын байр шинээр бий болгох нөхцөл бүрдэхгүй л болов уу.

Монголчууд одоо орлогоо нуух уу. Нууна. Банкин дахь хадгаламжаа татах уу. Татна. Арайхийн ил болж байсан далд эдийн засаг дахин цэцэглэх үү. Цэцэглэнэ.

Цагаан сар шинэхэн байхад л ОУВС-тай эхний тохиролцоонд хүрлээ. Зургаан төрлийн татвараа нэмнэ хэмээн шуугиулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өөр гарц гаргалгаа байгаа гэдгийг энгийн иргэдээс авахуулаад нэр төртэй эдийн засагчид  хүртэл шүүмжилж, дэмжиж, дэмнэж үгээ төр засагтаа тээсэн.

Гэтэл өнөөдөр нөгөө зургаан татвар нэмэх явдал гэхээс өөр шийдэлтэй алхам, дорниун шийдвэртэй үг ганц ч  ганхийсэнгүй. 

Татвар нэмнэ, нэмнэ гэсэн үгээр зай завсаргүй “бөмбөгдсөөр” байгаад хүмүүсийн тархинд нутагшив бололтой.

Үнэндээ иргэдийнхээ үзэл бодол ямар байгааг үл тоон Төр засаг шийдвэрээ хүчээр гаргаж, тулган шаардаж байна.

Монголчууд одоо орлогоо нуух уу. Нууна. Банкин дахь хадгаламжаа татах уу. Татна. Арайхийн ил болж байсан далд эдийн засаг дахин цэцэглэх үү. Цэцэглэнэ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн намаа хоёрдугаарт, улс орноо нэгдүгээрт тавилаа гэсэн ярилцлагаа нэг өдөр бүх сонин, сэтгүүл, сайтаар бодлоготойгоор цацсан. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэхэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд номхон тэмээ ноолоход амар гэхчлэн ард түмнээ золиослох алхам уруу яваад байна шүү дээ. Хадгаламжийн хүүгээс татвар авахаас бусад татвар нь ирэх долдугаар сарын 01-нээс хэрэгжихээр заасан байгаа. Үүнийг дүгнэхэд Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хэлэх ам багатайхан шиг байвал барав гэдэгчлэн цээжний хонжоогоор хийсэн нь илтэд байна.    

Эхнэрээ өвчтэй гэдгийг сонсоод нөхөр гэрээ ачаад зугтжээ

Эр хүний ноён нуруу хаана хүрээд хугардаг вэ гэсэн зохиомжтой хошин үзэгдлийг жүжигчин Бооёо, Лхагвасүрэн тоглосон нь санаанд орж одоогийн залууст эр хүний ноён нуруу гэж байна уу. Эрчүүд ялангуяа залуус яасан болчимгүй, богинохон бодолтой, хулчгар, ухаан богино болчихсон юм бэ хэмээн халаглах боллоо. Одоогийн залуучуудад сэтгэлийн тэнхэл, хат, өрх гэр, үр хүүхдээ авч явах гэдэг ухаан төлөвшөөгүйгээр үл барам, амьдралын заяаны хань, ачлалт бяцхан үрээ гэх ухагдахуунгүй айл гэр болж “тоглох” нь энэ нийгмийн энгийн үзэгдэл болж дээ. Энэ дүгнэлтийг бататгах олон жишээ байна.

Зорьж очоод уулзтал өнгөрсөн оны есдүгээр сард эхнэрээ бөөрний усжилттай болсон гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэй гэдгийг сонсоод гэрээ ачаад зугатаажээ. 

Саяхны өдрүүдэд хоёр хүүхэдтэй залуухан эмэгтэй толгойтын вокзал дээр хоног төөрүүлж байна гэсэн мэдээлэл тусч нэгэн эмэгтэй Ц.Сувд-Эрдэнэд хүрчээ. Зорьж очоод уулзтал өнгөрсөн оны есдүгээр сард эхнэрээ бөөрний усжилттай болсон гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэй гэдгийг сонсоод гэрээ ачаад зугатаажээ. Эмнэлгээс гарч ирээд гэртээ очсон боловч өөрийнх нь хэдэн хувцасыг торонд боогоод буйран дээрээ үлдээсэн байна. Ингээд таних танихгүй олон айлаар яваад эцэст нь очих ч газаргүй болж гудамжинд хоносноос вокзал дээр арай дулаан хэмээн очоод байжээ. Тэр залуу бүсгүй хоёр настай, гурван сартай хоёр охинтой. Энэ жаахан хүүхдүүдээ тэврээд өөрийнхөө өвчнийг тэвчээд хаана хандахаа ч мэдэхгүй бэдэрч явна.

Туслахыг сайтаараа дамжуулан дахин уриалж байна.

Одоо цагт цахим сүлжээгээр ядарсан нэгэндээ туслах аян өрнүүлснээр үр дүнд хүрдэг болсон сайхан цаг бий болсон. Энэ бүгдийг өгүүлэхийн учир нь мэдээж сайн санаат эмэгтэй туслахаар очсон болохоор ард иргэд залуу бүсгүйд заавал тусална. Туслахыг сайтаараа дамжуулан дахин уриалж байна.

Энэ нийгмийг, үр хүүхдээ, өрх гэрээ эмэгтэйчүүд л авч байна. Хэн нэгэн ядарсан нэгний төлөө бүсгүйчүүд л гол төлөв явж харагдана.

Одоо цагт эр хүн болох, сурч боловсрол, ажиллаж төлөвшсөний хойно гэр бүл зохиож утга учиртай амьдрах гэх дэг жаяг алдагдаж, бараг л дунд сургуулийн ахлах ангиасаа эхлэн аав ээж болцгоох нь элбэг болж. Өөрөө хүүхдээрээ шахам залуу яаж хүүхдийн хайрлаж, эхнэрээ халамжлах билээ дээ. Тэр нялх бяцхан хүүг, охинг огт тоохгүйгээр хаяад явах тохиолдол олон байна. Эцэг эхчүүд ч үүнийг өөгшүүлээд байх шиг санагддаг.

Монгол охидын дөрөвний нэг нь 19 насандаа жирэмслэн эсвэл хүүхэд төрүүлж байна.

Монголд гэр бүл салалт ихэсч, жил ирэх тусам залуужиж байна. Орой нь танилцсан нэгэнтэйгээ маргааш нь амьдрах, замбараагүй бэлгийн амьдралаас охид эрт жирэмслэх  их байна. Манай улсад гэр бүлээ цуцлуулж байгаа нийтийн өрхийн 70 хувь 0-15 насны 1-3 хүүхэдтэй байдаг гэсэн судалгаа бий. Манайд гэр бүлтэй нийт иргэдийн 12.8 хувь нь хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлдэг. Энэ байдал ихэвчлэн 20-35 насныхан дунд зонхилж байна. Хамтран амьдарч буй иргэдийн 80 хувь нь салалтаар харилцаа нь эцэслэдэг. Үүний цаана мөн л хүүхэд хохирч үлдэж байна

Монгол охидын дөрөвний нэг нь 19 насандаа жирэмслэн эсвэл хүүхэд төрүүлж байна. Энэ насны охидын 44 хувь нь идэвхитэй бэлгийн харьцаанд байдаг ажээ. Нийт охидын 68 хувь нь тохиолдлын бэлгийн харьцаанаас үүдэх эрсдлийн талаар БЗХӨ-ий талаар өөрсдийн мэдлэгээ хангалтгүй байдаг. Энэ судалгаанаас бид ирээдүйн эцэг эх болох өсвөр насныхан болон залуучууд нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг мэдээлэл хангалтгүйн улмаас бат бэх гэр бүлийн зохион амьдрах суурь байхгүй хэмээн дүгнэж болохоор байна. 

Б.Энхтунгалаг: Давс орлуулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь давсны хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой

Бид өдөр тутамдаа давс хэрэглэдэг. Давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь бидний эрүүл аж төрөхөд тустай. Насанд хүрсэн хүн хоногт 1.4 грам орчим, хүүхэд нэг граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай байдаг аж. Гэтэл манай улсын нэг хүн хоногт авах давсны хэмжээгээ хэтрүүлж хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс болж аливаа өвчин эмгэг тусах, цаашлаад амь насаа алдах шалтгааны нэг болжээ.  Тиймээс давсны зохистой хэрэглээ болон түүнийг хор уршгийн талаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны шинжилгээний ажилтан, доктор Б.Энхтунгалагтай ярилцлаа.

-Давсны хэрэглээ мэдлэг, мэдээлэл хандлагын долоо хоног тохиож байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн сайдын 2015 оны 494 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан давсны хэрэглээг бууруулах стратегид тусгасны дагуу хүн амын давсны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, мэдлэг мэдээллийн долоо хоногийг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт болдог. 2017 оны давсны талаарх мэдлэг, мэдээллийн долоо хоног энэ сарын 27-ноос ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ давсны хэрэглээтэй холбоотой үүсч байгаа өвчин эмгэгүүд тархалт, үүнтэй холбоотой нас баралтын тоо буурахгүй байгаа учраас энэ долоо хоногийг зохион байгуулдаг болсон. ДЭМБ-ын 2013 оны тайлангаас харахад зүрх судасны өвчнөөр нас барах хүн 2030 гэхэд урьдчилсан байдлаар 23 сая, 2050 он гэхэд 50 тэрбумад хүрнэ дүн мэдээлэл гарсан.  Мөн 2010 онд дэлхий дээр давс хэтрүүлэн хэрэглэсэн 1,7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан. Үүнээс харахад давсны илүү хэрэглээ их байгаа юм. Тиймээс жил бүр давсны хэрэглээ, мэдлэг мэдээллийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлж үүнтэй холбоотой мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, таниулах, зохистой хэрэглээг сурталчладаг.

  сурталчладаг

Д.Тэрбишдагва: Дотоод сэтгэлгээнийхээ ханыг нураачих юм бол манай улс хөгжчих юм биш үү

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн “ЗААГ” ном яг одоо СТӨ-нд нээлтээ хийж байна. “ЗААГ” номын зохиолч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уг номоо дөрвөн жилийн хугацаанд бичиж, уншигчдын гарт хүргэж байна. 

УИХ-ын гишүүн, “ЗААГ” номын зохиолч Д.Тэрбишдагваас баярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр хэлэхдээ “Би өнөөдөр дөрвөн  жилийнхээ хөдөлмөрийг уншигчдаараа үнэлүүлэх гэж байна. Буурал дээдсийн хэлдгээр магнайгаа хагартал баярлаж байна.  “ЗААГ” номоо бичих гэж олон хоног нойргүй хонож, түүх шаштир судалж бичлээ. Ном бичнэ гэдэг бэлэн жор байдаггүй юм байна. Жорыг өөрөө зохиох ёстой учраас, өөрийнхөө амьдралтайгаа холбож бичсэн. Миний 60 жилийн амьдрал бол монголын 60 жилийн түүх гэсэн үг. Монголын сүүлийн 60 гаруй жилийн түүхийг өөрийнхөө амьдралтай холбож бичсэн. Социалист монголын ид бүтээн байгуулалтын үед сурч ажиллаж амьдарч байсан. Капиталист монгол орны үед ид бүтээн байгуулалтад оролцож байсан. Мөн Германд Улсад мөн сурч, элчин сайдаар хүртэл ажиллаж байлаа. Тэгэхээр энэ улс орны зааг ялгаа юу байна, дэлхий ертөнцийг зааглаж байсан, хоёр Германыг, Берлин хотыг ч мөн зааглаж байсан хүйтэн дайны сүүдэр тэр ханыг би нураалцаж байсан. Алх барилцаж, нураалцаж байсан түүхээ эргээд харахад 28 жилийн өмнө хана нураад хоёр Герман улс  маш хөгжилтэй орон болсон . Гэтэл манай 3 сая хүн амтай, энэ их баялагтай, оюунлаг, малтай ард түмнийг юу зааглаад байгаа юм бэ, бидний дунд ямар хана босчихсон юм бэ. Энэ хэрэгтэй хэрэггүй хана, дотоод сэтгэлгээнийхээ ханыг нураачих юм бол манай улс хөгжчих юм биш үү. Монголын эрин цаг эргэж ирнэ. Ирэхдээ манлайлж ирнэ гэдэг утга агуулагатай ном бичсэн”  хэмээн хэллээ. 

“Монголчууд бид уг гарваль, угсаа удам, үүх түүх нэгтэй цул нэгдмэл улс атал юуханд ч бол талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж, хөгжил хөдөлгөөнөө яасан их хааж тушиж ирэв. Энэ бүхнийг ойлгосоор хэр нь нэг л мэдэхэд хаа нэгтээ, хэн нэгнийг тойроод хана хэрэм босчихсон л байх юм.
Эрх мэдэлд хүрсэн цөөн хэдхэн хүмүүс цагийн цагт тэрхүү хана хэрмийг гэнэтхэн л босгочихсон, хаалга үүдийг нь битүүлж, нар битгий хэл салхи ч орохооргүй болгочихсон байх юм. Хана хэрмээ улам л бэхлээд, улам л өндөрлөөд л байна, энд тэндгүй нум саадаг сойж, урхи хавх тавьж, харуул манаа гаргаж, одоо л нэг аюулгүй боллоо гэж өөрсдөө бодно. Гэвч тэгэх тусам нь толгой дээр нь уур хорслын аянга цахилгаан улам л хуралдаж, нэг л өдөр ниргэхээр гал дөл бадруулж байдаг.
Нөгөө биеэ зааглагчид, хана хэрэм босгогчид хэдийд ч ирж болзошгүй аюулын учир шалтгааныг ер хайхгүй хэрнээ дайсан л хайгаад байдаг. Тэр хана хэрэмдээ тэд яасан их хайртай, хавьтсан ойртсондоо яасан их хартай гэж санана. Атаа хорсол, өс хонзон, хуваагдал талцал, гүжир гүтгэлэг, буруу зөрүү, хэрүүл маргаан, хагарал самуунаас үндэстэй хана хэрэм нэгэнт босч, бүхнийг зааглаад эхэлбэл яах вэ? Нураах л хэрэгтэй, өөрөөр яах ч аргагүй! Өөрсдийнхөө бий болгосон хана хэрмийг хэмхлэн нурааж, сэтгэлд торох харгүй, жинхэнэ эрх чөлөөг дүүрэн эдэлж, биенээ яв цав ойлгож, хамжиж дэмжиж явбал энэ монгол хүн, эх орон минь яасан хурдан хөгжих бол оо. 

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ”Эрдэнэт”-ээс босгоно

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна. Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. “Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа “саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой нь илт боллоо.

Бичлэг: ”Намчирхал хэрээс хэтэрч, хүний аминд хүрлээ”

Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор намчирхал хэрээс хэтэрч байгаа талаар олон нийт цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Нутгийн иргэд өнөөдөр Нутгийн удирлагынхаа ордны өмнө жагсаал зохион байгуулсан байна.

Оффшорчдын эсрэг жагсаж, Монголын төрийг шүүхэд өгнө

Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн байгуулагджээ. Одоогийн байдлаар иргэний нийгмийн 34 төрийн бус байгууллагууд нэгджээ. 100 орчим байгууллагаа дэмжихээ илэрхийлсэн байна.

Тэд оффшорчдын гадны дансанд байршуулсан 17 тэрбум ам. долларыг нутагт оруулж ирэхийн төлөө маргааш буюу гуравдугаар сарын 30-ны өдөр тайван жагсаал цуглааныг 12:00 цагаас хийх гэж байна. Орон нутгаас олон хүн ирж оролцохоо илэрхийлснээс гадан Англи, Бельги, Швейцарь, Япон, Солонгос зэрэг оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэд 12:00 цагт оршин буй нутаг дэвсгэртээ жагсаал зохион байгуулахаа илэрхийлжээ. Ард түмний онцгой зөвлөлөө гурван сарын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ зэрэг албан бичиг шаардлага хүргүүлж оффшорчдыг зарлаж шалгахыг тулган шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүй. Тэд тэвчээртэй хоног тоолж хүлээсэн гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр сануулж байсан. Маргааш тайван жагсаал иргэддээ өргөнөөр оролцохыг уриалж, ирж амжихгүй нь автомашиныхаа дуут дохио, шар гэрэлээ асаах зэргээр дэмжихээ илэрхийлээрэй хэмээж байсан. Мөн хөдөө орон нутагт энэ цагт цуглаан зохион байгуулах юм байна. Монголын төрийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.  

Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд гарсан эхнэр, дөрвөн настай хүүхдийг заазуурдсан хэрэг буюу Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох хэргийг 2017-03-29-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment