8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ

2017-04-06 08:50:00

-323 хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь танд хамаагүй юу Б.Батсайхан дарга аа-

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн асуудалд энэ долоо хоногт нийгэмд нэлээд шуугиан тарьж байна. Учир нь тус сургуулийн багш нар хүүхдүүдийг дарамталдаг, охидыг хүчирхийлдэг, зүй бус газарт нь хүрэх, илдэг гэсэн ярилцлагыг тус сургуулийн сурагч А өгсөн билээ. Түүгээр ч зогсохгүй тус сургуулийн багш, ажилчид хэвлэлийн хурал хийж сурагч А-гийн өгсөн ярилцлагыг үгүйсгэж өөрсдийгөө өмөөрч мэдээлэл хийсэн. Тэгвэл тус сургуулийн талаарх дахин нэг асуудал дэгдсэн нь 29-р сургуулийн талбайд уржигдар буюу энэ сарын 4-ний шөнө барилгын компани газар ухаж эхэлсэн гэсэн мэдээлэл, бичлэг сошиолд цацагдаж эхэлсэн юм.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулиас 900 м.кв газрыг 2015 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлж өгсөн байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулиас 900 м.кв газрыг 2015 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлж өгсөн байна. Үүнийг Газрын тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагын хооронд газар шилжүүлсэн зөрчил гэж үзэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр захирамж гаргаж дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм. Гэхдээ хэн гэдэг хүнээс хэнд тус газрыг шилжүүлж өгсөн, авсан нь тодорхойгүй хэвээр байна. 

Гэхдээ хэн гэдэг хүнээс хэнд тус газрыг шилжүүлж өгсөн, авсан нь тодорхойгүй хэвээр байна

Эх сурвалжийн хэлж буйгаар: Нийгмийн даатгалын хэлтсийн барилга барина гээд барилгын суурь нүхийг ухахаар өмнө нь хэд хэлэн удаа оролдож байсан. Тухайн үед хүйтэн, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хойшилж байсан юм. Сүүлийн үед дулаарч байгаа учраас барилгын ажил эхлэх магадлал өндөр. Өнөө маргаашгүй нүх ухаж барилгын ажил эхэлнэ гэсэн яриа гарч тус сургуулийн багш, ажилчид сурагчдад дуулдаж эхэлсэн” гэв. Улмаар сургуулийн төгсөгчид, багш нар өмнө нь хэд хэдэн эсэргүүцэж барилгын ажлыг зогсоосноор асуудал нэг хэсэгтээ намжсан ч өнөөдөр дахин сөхөгдсөн байна.   Энэ асуудлаар тус сургуулийн Захирал Б.Батсайханаас тодруулах гэсэн болов ч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсээр утсаа таслав.  

-Өнөө маргаашгүй нүх ухаж барилгын ажил эхэлнэ гэсэн яриа гарч байсан гэв-

Түүгээр ч зогсохгүй 323 хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байгаад сургуулийн захиргааны зүгээс өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдээлэл өгөхгүй байгаа нь хачирхалтай. Тэд өнөөдөр өөрсдийгөө өмөөрсөн хэвлэлийн хурал хийснээс өөр юу хийв. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ Товчхондоо 323 хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь танд хамаагүй юу Б.Батсайхан дарга аа.

Сүүлийн үед дулаарч байгаа учраас барилгын ажил эхлэх магадлал өндөр, өнөө маргаашгүй нүх ухаж эхэлнэ гэсэн яриа тус сургуулийн багш, ажилчид сурагчдад дуулдаж эхэлсэн” гэв.

Нийслэлдээ ганцхан байдаг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн биеийн тамирын талбайгаас өөр газар эрх мэдэлтэй, ашиг хонжоо харсан хэн нэгэнд олдсонгүй юу. Үндсэн хуулинд Хүүхэд эрүүл, аюулгүй орчин сурах, боловсрох эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл энэ зүйл заалт нийгмийн аль ч давхаргад хэрэгждэггүй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургууль 1964 онд байгуулагдсан. Тус сургуульд нийслэл болон хөдөө орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 323 суралцагч суралцдаг аж.  Нийт 70 багштай. Энэ хичээлийн жилд суурь боловсролыг 10 сурагч, бүрэн дунд боловсролыг 19 сурагч эзэмшихээр бэлтгэгдэж байгаа юм байна.

Багш, ажилчдын өөрсдийгөө өмөөрч хийсэн хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. 

Тус сургуулийн биеийн тамирын талбайд барилгын ажил хийх болсон талаарх бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment