“G-Time”-ийн гишүүд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж байгаагаар одоогоор 12 мянга гаруй гишүүд хохироод байна. 2016 онд албан ёсны гэрчилгээ авч, татвараа төлж явсан компанийг төр хүчээр зогсоосноос болж олон иргэд хохироод байгаа аж. Тодруулбал, "Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байсан G-TIME корпорациас бараа худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн олон мянган хүн эдийн засаг, санхүүгийн хараат байдалд орж, сэтгэл санааны асар их дарамтад орож улмаар гэр бүл салах дээрээ тулаад байгаа талаар онцолсон юм. Энэхүү шууд худалдааны бизнесийг эрхлэхээр ах дүүгээсээ зээл авч, эхнэр нөхрөө татан оролцуулсан олон мянган хүний амьдрал хүнд байдалд орлоо.Мөн гэр бүл салах дээрээ тул байгааг онцолж байсан юм.
Мөн нийгэмд үүссэн дээрх хурцадмал байдлаас үүдэлтэй сөрөг үр дагавар, түүний хариуцлагыг Монголын төр хариуцах уу гэх асуулт гарч ирж байна. Өнөөдрийн нийгэмд хэн ч баталгаагүй зүйлд мөнгөө оруулахгүй. Энд хохирсон хүмүүс G-TIME корпорацийг баталгаатай эсэхийг тодруулж байж нэг хүн хамгийн багадаа 135.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Баталгаатай гэж итгэхэд хэдэн үндэслэл бий гэв.
Үүнд:
-Үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрлийг Монголын төр өгсөн /2016 оны 11 сарын 11-нд авсан үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авсан байдаг/
-Өнгөрсөн хугацаанд тус компани 1 тэрбум 250 сая төгрөгийг татвар төлсөн / татвар нь улсын төсөвт орсон/
-2016 оны 11-р сарын 18-ний байдлаар 1 тэрбум 398 сая төгрөгийн татвар төлөхөөр болоод байсан зэргээр дурдаж болно.
Хууль хяналтын байгууллага асуудлыг шалгаж дуусахыг хүлээхэд хүнд, байдал хурцадмал болсон тул хохирогчид нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүнд байдлаас гарахын төлөө тэмцэхээ илэрхийлэн хэмээн “Жи тайм” сүлжээнийхэн өөрсдийгөө өмөөрч мэдээлэл хийж эхлэв.
"Жи тайм” сүлжээнийхэн өөрсдийгөө өмөөрч эхлэв
2017-04-10 12:14:00