8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жи тайм”-ын луйварын хэрэгт төр засагт буруутай юу

2017-04-10 13:42:00

G-time корпорацид хөрөнгө оруулсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний хувьд өөсрдийгөө иргэдийн төлөөлөл гэж байгаа боловч нэг ч төгрөгний хохирол амсаагүй харин ч  төр засгаас корпорацийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардаж ийнхүү мэдээлэл хийлээ. Тус компанийн үйл ажиллагааг  Монгол Улсад хориотой пирамид хэлбэрийн бизнес учраас хууль хяналтынхан зогсоож, хохирогчдын төлөөлөл хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа билээ. Хэвлэлийн хурал хийсэн хөрөнгө оруулсан иргэдийн төлөөлөл болох эдгээр иргэд хурдхан компанийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг олгохгүй бол олон мянган иргэд хохирч байгааг дурьдав. Нэг үгээр хэлбэл “Жи тайм”-ын хохирогчид төр засгийг буруутгалаа

Тус сүлжээний бизнесийн гишүүд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед  арван мянган иргэн элсэж, улсад 1.3 тэрбум төгрөгийн татварыг төлсөн ийм компанийн үйл ажиллагааг зогсоосон нь санаатай үйлдэл хэмээн хэллээ. Тус компанийн төлөөлөл ийнхүү ярив.

G-time компанийн гишүүн Н.Тогоохорол: Тэмцлийн хурц хэлбэрийг сонгож Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаахад бэлэн

“G-time ажиллаж байх үед манай эдийн засаг эрс дээшилсэн гэж боддог. Бид 1.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Улс бидний 6 тэрбум гаруй төгрөг, 2 тэрбум гаруй төгрөгийн барааг битүүмжилсэн. Сая унахад бид маш хүнд байдалд орлоо. Би 20 сая төгрөгийн урамшуулал авсан. Анх 2015 оны 11 дүгээр сард элссэн. Манай багийн 400 гаруй хүнээс 47 хүн 20 сая төгрөгөө авсан. Би хохирогч биш. Ажиллаж байх үедээ манай багаас хэн ч хохироогүй. Харин энэ компанийг зогссоосноос болж хохирох гээд байна.

G-time компанийн гишүүн Б.Лхамцэцэг: ”Жи тайм”-ын мөнгөөр  20 мянгыг өгөх боломж бүрэн байсан

-Бид өөрсдийнхөө мөнгийг сайн дураараа энэ компанид гишүүнчилж өгөөд зохих урамшуулал авдаг. Хувь хүн өөрөө сонголтоо хийж орсон. Би гэхэд сар гаруй хугацааны дараа мөнгөө 20 сая болгож авсан.  Иргэн миний хувьд компанид орсныхоо төлөө хохирогч гэж байхгүй. Ямар хүнийг хохирогч гэх вэ гэвэл компанийн бүртгэл, матрицад шивэгдээгүй хүнийг хохирогч гэнэ. Жи тайм”-аас хохирсон хүн байхгүй, одоо л хохирох гээд байна. Сар орчмын хугацаанд 600 айл 8000 ам.долларын цалин урамшуулал авсан байдаг. Ингэж айлын амь амьдралыг дээшлүүлж ирсэн. Хэрвээ үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсэн бол бидний татварын мөнгөөр тавьж чадахгүй байгаа хүүхдийн 20 мянгыг өгөх боломж бүрэн байсан. “Жи тайм”-аас шалтгаалсан буруу зүйл огт байхгүй шүү.

G-time компанийн гишүүн Р.Энхцэцэг: Бизнэсийг цагдаагийн байгууллага шалгах нэрээр бүрэн зогсоосон

-Элсэн орсон иргэдийн дунд 30-192 сая төгрөг төлж ороод түүнийгээ эргүүлэн авч чадаагүй ч хүн байгаа. Мөн үндсэн зарчимаараа ажиллаад 8000 ам долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүн хохироогүй талаар ажиллаж байгаа багууд байгаа юм. Энэхүү бизнэсийг цагдаагийн байгууллага шалгах нэрээр бүрэн зогсоосон нь нийгэмд их олон сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Компанийн үйл ажиллагааг эхлүүлж өгөхийг шаардаж байна.

Хэвлэлийн хурлын дараа G-time компанийн гишүүн Б.Лхамцэцэгээс дараах асуултанд хариулт авлаа.

-Та цалингаа авсан уу. Хэдэн төгрөг авсан бэ. Таны дор хэдэн хүн элссэн бэ?

-Миний дор элссэн  1000 хүн байгаа. Би өнгөрсөн аравдугаар сард хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд орж ирсэн. Үүний дараа би хоёр сарын дараа 20 сая төгрөг аваад өрөө дарсан. Үүний дараагаар би ах дүү, найз нөхөдөө оруулаад бүгд 20 сая төгрөгөө авсан. Харин манай багийн гишүүдийн дор орсон хүмүүс мөнгөө авч чадаагүй учраас би тэр хүмүүсийн төлөө явж байна. Иргэн миний хувьд компанид орсныхоо төлөө хохирогч гэж байхгүй гэж бодож байна. Ямар хүнийг хохирогч гэх вэ гэвэл компанийн бүртгэл, матрицад шивэгдээгүй хүнийг хохирогч гэнэ. Жи тайм”-аас хохирсон хүн байхгүй, одоо л хохирох гээд байна. Сар орчмын хугацаанд 600 айл 8000 ам.долларын цалин урамшуулал авсан байдаг. Тэгэхээр үр өгөөжөө өгсөн.

-Тэгэхээр таньд ямар нэгэн хохирол байхгүй гэсэн үг үү?

-Шууд хэлэхэд надад ямар ч мөнгөний хохирол байхгүй. Компанийн үйл ажиллагааг зогсоосноос болоод хүмүүс хохирох гээд байна.

-Бараа бүтээгдэхүүн зарах нэрээр иргэдийн мөнгийг угааж байна гэж цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа шүү дээ?

-Яагаад цагдаагийн байгууллага ингэж шалгаж байгааг мэдэхгүй байна. Ямар ч бизнес сүлжээний маркетингаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж болдог шүү дээ. Бусад бүх орнууд ч болдог. Жишээ oriflamme гээд компани бараа бүтээгдэхүүн зарж байгаа сүлжээний компани шүү дээ. Мөнгө угаах гэдэг нь ямар ч бараа бүтээгдэхүүн зарахгүйгээр иргэдийн мөнгийг авахыг хэлнэ. G-time компанийн үйл ажиллагааг шууд худалдаа гэж үзэж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шудрага
Ард түмэн тэнэгтээ биш, арга ядсан даа өртэй зээлтэй, ихэвчлэн нийгмийн эмзэг бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд Нарантуул, БАРС, ХҮЧИНШОНХОР ЗЭРЭГ ЗАХУУДЫН ТҮРЭЭСЛЭГЧ НАР БУЮУ АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР МЭД
2017/04/10 103.229.123.79
Оогий
ямар тэнэг хүмүүс вэ. Хүн юу ч хийхгүйгээр сард 20 сая төгрөг авдаг гэж байдаг уу. Луйвар л ийм байна. дороо байгаа хүмүүсийн мөнгийг гадны луйварчинтай нийлж авчихаад тэрэндээ бантаад үхлээ юу
2017/04/10 202.179.29.74
Ёх
Зөв шүү. Төрийн нэр барьж бидний6 тэр бумыг үлсын ордого гэж хурааж сонгуулиа хийх нүү. Компаний битүүмжилсэн дансыг нээж мөнгийг эрггүлэг өгнө үү төрөө
2017/04/10 122.201.22.233
Мгл
Хөөрхий эрүүл бус хүмүүс, гаднынхантай нийлж өөрсдийгөө луйвардагсад. Хохирсон хүмүүс эднээс мөнгөө авцгаа.
2017/04/10 150.129.142.52
Сони
НӨГӨӨ ШУЛААЧИД ЧИНЬ ЭД НАР Л БНА ШҮҮ ДЭЭ
2017/04/10 202.179.26.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment