8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хүүхэд буугаар оролдож байгаад сум алдаж, “Жи тайм”-хан өөрсдийгөө өмөөрч, төрийг буруутгасан өдөр

2017-04-10 18:45:00

Хаврын дэггүйхэн салхи хацар илбэсэн өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэе. Мөн шинэ 7 хоногийн төлөвлөсөн ажилд нь амжилт хүсье. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнтэй учран золгодог тоймоо хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдрал болж өрнөсөн үйл явдлыг “Монголын нэг өдөр” тоймлов.

Сурагчдаас мөнгө, хандив авч буй талаарх гомдлуудыг шалгаж эхэлжээ

“Боловсролын байгууллага, сургуулийн захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар сурагчдаас үндэслэлгүй мөнгө, хураамж, хандив авч байна”, “Шалгалтын комиссыхонд мөнгө цуглуулж өгч байна” гэх гомдол, санал АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд сүүлийн үед цөөнгүй тоогоор ирж байна.Эдгээр гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгаж байна.

Сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалт эхэлж буй энэ цагт сурагч, оюутнуудаас элдэв хураамж, хандив нэрээр мөнгө татан авах хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байх, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагад зөвлөжийг хүргүүлжээ.  

Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус энэхүү үйлдлийн талаарх санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Хүүхэд буугаар оролдож байгаад сум алджээ

Архангай аймгийн  Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Баарт гэх газар  33 настай эрэгтэй Н-ийн гэрт Хашаат сумын Цайдам багийн харьят 16 настай эрэгтэй О нь ТОЗ-8 буугаар оролдож байгаад хүнрүү сум алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Цахир сумын харьят 17 настай эмэгтэй Л-ийг буудаж гэмтээн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Насанд хүрээгүй, бага насны хүүхэд буугаар тоглож байгаад нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг өмнө нь гарч байсан. Улмаар иргэдийг ангийн болон дурсгалын буу, сумаа хүүхдээс хол, далд байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан билээ. Харамсалтай нь орон нутагт ийм төрлийн хэрэг үйлдэгдсээр байгаагийн тод жишээ дээрх хэрэг болж байна.

О.Алтанзул: Эмэгтэйчүүдийн 30 хувь нь умайн гадуурх жирэмслэлтэнд өртөх эрсдэл бий

Умайн гаднах жирэмслэлт гэж юу бэ, түүнээс хэрхэн сэргийлэх талаар “Хатагтай” эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч О.Алтанзултай ярилцлаа.  

-Умайн гадуурх жирэмслэлт гэж юу бэ. Юунаас үүдэж савны гадуурх жирэмслэлт бий болж байна вэ?

-Умайн гаднах жирэмслэлт гэдэг нь жирэмсэн үр хөврөл маань умайдаа (хүмүүсийн дунд ярьж хэвшсэнээр савандаа) биш өөр газар бэхлэгдэхийг хэлнэ. Тэр нь үр хөврөл умайд очихдоо дамжин туулдаг замын аль ч хэсэгт байж болно. Өөрөөр хэлбэл, эхлээд өндгөвчнөөс эм бэлгийн эс гадагшилна, дараа нь үрийн сувгаар дамжин явахдаа эр бэлгийн эстэй нийлж үр тогтолт явагдана. Ингээд үр тогтсон эс үрийн хоолойгоор цааш явсаар умайд орж аль нэг хананд нь бэхлэгддэг. Гэтэл янз бүрийн үрэвсэл, наалдацаас болж үрийн хоолой нарийсч бөглөрөөд үр хөврөл цааш дамжих боломжгүй болж замдаа гацдаг. Иймээс нийт умайн гадуурх жирэмслэлтийн ихэнх нь үрийн хоолойд болдог. Харин бас ховор тохиолдолд өндгөвчинд, хэвлийд байрлах нь бий.

-Умайн гаднах жирэмслэлт ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Нийт умайн гадуурх жирэмслэлтийн ихэнх нь үрийн хоолойд болдог. Харин бас ховор тохиолдолд өндгөвчинд, хэвлийд байрлах нь бий.

-Юуны түрүүнд жирэмсэн болсон л юм чинь биений юм ирэхээ болино, дотор муухай оргиж болно гээд яг л хэвийн жирэмсэнтэй адил шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Мөн хэвлийгээр өвдөх, гэдэс цанхайх шинж тэмдгүүд нэмэгдэнэ. Тиймээс жирэмсэн болсоноо мэдсэн даруйд л ЭХО-д харуулж жирэмсэнийхээ байрлал ба явцыг хянуулах нь чухал.

-Умайн гаднах жирэмслэлт аль насныханд илүү их тохиолдоод байна вэ?

-Ер нь бол аль ч насанд тохиолдож болно. Анхны жирэмслэлт ч умайн гадуурх байх тохиолдол гардаг. Тиймээс эмэгтэйчүүд маань жил бүр нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, үрэвсэл, наалдац байгаа эсэхээ үзүүлж, эмчлүүлж байх хэрэгтэй.

Эм болон мэс заслын арга гэж хоёр арга байна. Үүсгэвэр жижиг үед эмээр шимэгдүүлж болдог. Эмэнд үр дүнгүй тохиолдолд мэс заслын аргаар үүсгэврийг шувтарч эсвэл тайрч авна.

-Умайн гаднах жирэмслэлт болсон тохиолдолд хэрхэн яаж эмчилдэг вэ?

-Эмчилгээний хувьд гэвэл нэгэнт буруу газар байрласан үр хөврөлийг аврах боломжгүй. Тиймээс түүнийг томорч задрахаас нь өмнө устгаж арилгах хэрэгтэй болдог. Ингэхдээ аль болох бусад эд эрхтэнээ бүтнээр нь хадгалж авч үлдэхийг эмч нар хичээдэг. Үүнд эм болон мэс заслын арга гэж хоёр аргаар эмчилнэ. Үүсгэвэр жижиг үед эмээр шимэгдүүлж болдог. Эмэнд үр дүнгүй тохиолдолд мэс заслын аргаар үүсгэврийг шувтарч эсвэл тайрч авна.

-Нийт жирэмслэлтийн хэдэн хувь нь умайн гаднах жирэмслэлт болоод байна вэ?

-Ер нь бол манай оронд гурван жирэмслэлтийн нэг нь үр хөндөлтөөр төгсдөг гэсэн харамсалтай мэдээлэл байдаг. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн 30 хувь нь умайн гадуурх жирэмслэлтэнд өртөх эрсдэл бий.

-Үр хөндөлт умайн гаднах жирэмслэлтэд нөлөөлөх үү. Умайн гаднах жирэмслэлтийн шалтгаан. Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлдөг эрдэлстэй хүчин зүйлс юу байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн гол шалтгаан нь үрэвсэл ба наалдац болдог. Бэлгийн замын халдвар, үр хөндөлт, спираль ба бусад умайд хийгдсэн ажилбарууд үүнд нөлөөлнө. 

-Нэг удаа умайн гаднах жирэмслэлт болсон хүн ахиж умайн гадуурх жирэмслэлт болох тохиолдол бий юу?

Хэрвээ мэс заслаар тухайн үүсгэвэр байсан талын үрийн хоолойг тайрч авсан бол дахиж тэр талын үрийн хоолойгоор жирэмслэх ямар ч боломж байхгүй.

-Нэг удаа умайн гаднах жирэмслэлт болсон хүн ахиж болох тохиолдол бий. Тиймээс нэг удаа умайн гаднах жирэмслэлт тохиолдсон бол дахин давтуулахгүйн тулд дараа нь курс эмчилгээ хийлгэх гаардлагатай. Үүнээс гадна жил бүр үзлэгтээ хамрагдана. Ялангуяа дараа нь дахиж жирэмслэхээсээ өмнө төлөвлөж байгаад дахиад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн нь дээр.

-Дараа нь хэвийн жирэмслэлт болж болох уу. Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ?

-Сайн эмчилгээ хийлгээд дараачийн жирэмслэлт нь умайдаа орсон тохиолдолд бол хүүхдэд ямар ч нөлөө байхгүй. Харин умайн гадуурх жирэмслэлт өөрөө эхэд тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавартай. Хэрвээ мэс заслаар тухайн үүсгэвэр байсан талын үрийн хоолойг тайрч авсан бол дахиж тэр талын үрийн хоолойгоор жирэмслэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр жирэмслэх боломж нь ч гэсэн 50 хувь болоод буурч байгаа гэсэн үг. Мөн хэрвээ умайн гадуурх жирэмсэн гэдгээ мэдээгүй удаан явбал нөгөө буруу газарт байрласан үүсгэвэр маань томорсоор нэг л өдөр гэнэт хагарч дотуур цус алдалт үүсч эхийн амь насанд аюултай болно. Иймд умайн гадуурх жирэмслэлтийг заавал тасалж зогсоодог. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

30 ишлэл: Сэтгэцийн эмгэгийн тархалтаар эрэмбэлэхэд Монгол улс 7-рт жагсаж байна

Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийг өдрийг “Сэтгэл гутрал: Хамтдаа ярилцъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ бол маш чухал сэдэв. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, бүхий л насны хүн сэтгэл гутралд өртөж байна. Үүгээр шаналж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хамгийн том эмгэг юм. Ингээд “Сэтгэл гутрал: Хамтдаа ярилцъя” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр дурдагдсан тоо баримт, мэдээллээс авсан дараах 30 ишлэлийг хүргэж байна.

1.   Дэлхий дахинд 1990 онд 416 сая хүн сэтгэл гутрал болон түгшилтийн эмгэгтэй гэж оношлогдож байсан бол 2015 онд энэ тоо 615 сая болж нэмэгджээ.  2. Сэтгэл гутрал ойр тойрныхонд анзаарагдалгүй явагддаг онцлогтой. Тухайн хүн ажилдаа явж, өдөр тутмынхаа үүрэг даалгаврыг хийгээд л явж байдаг болохоор хэн ч түүнийг дотроо болохгүй байгааг анзаардаггүй.

3. Дэлхий дээр жил бүр хэдэн мянган хүн сэтгэл гутралд орж амиа хорлолж нас бардаг.

4. Сэтгэл гутрал хүндрээд, тэсэхийн аргагүй болоод ирэхээрээ тухайн хүн амиа хорлох шийдвэр гаргах нь ч бий.

5.  Эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр

6. Сэтгэл гутрал үүсэхэд биологи, нийгэм, сэтгэл зүйн гаралтай хүчин зүйлээс ихээхэн нөлөөлдөг. Мөн ажилгүйдэл, байр орон сууцны бэрхшээл, гэр бүлийн санхүүгийн асуудал холбоотой.

7. Харин өсвөр насныхны хувьд сургууль дээрх шахалт болон аливаа зөрчил зөрчилдөөн, архи, тамхи гэх мэт мансууруулах бодис удаан хэрэглэх нь сэтгэл гутралд автах эх үндсийг бий болгодог.

8. Монголчуудын амьдралд гэр бүлийн тааламжгүй байдал, бэлгийн хүчирхийлэлд өртөх, ойр дотны хүн нь хүндээр өвчлөх зэргийн асуудал тулгарахад хүмүүс амархан сэтгэл санааны тайван бус байдалд орох буюу улмаар сэтгэл гутралд өртөх нь ихэсдэг.

9. Сэтгэл гутралын хамгийн энгийн илрэл нь юм бүхэн хүнд бэрхшээлтэй болсон мэт, түүний төлөө биш мэт сэтгэгдэл хүнд төрөх аж.

10. Хүнд хэлбэрийн илрэл нь амьдралдаа өширхөх, нэг үгээр хэлбэл амьдралын бэрхшээл, зовлонд бүр мөсөн бууж өгсөн мэт л сэтгэгдэл төрөх, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох буюу буруутгах, амиа хорлох тухай бодол төрөх зэрэг явдал юм.

11. Сэтгэл гутралын илрэл хүн хүнд өөр өөр байдаг. Нэг хэсэг нь өөрийнхөө тухай муугаар бодож, өөртөө сэтгэл хангалуун биш байдаг бөгөөд бүр цөхрөлийн байдалд ордог. Гэтэл нөгөө хэсэг нь амьдрах хүсэл эрмэлзэлгүй болж, сонирхох зүйлгүй, амьдрал, ирээдүйдээ итгэлгүй болсон байдаг.

12. Сэтгэл гутралын үед хамгийн түрүүнд архи, тамхи, мансууруулах бодис л сэтгэлийг тань сэргээх ганц зүйл мэт санагдах болно. Сэтгэл санааны энгийн таагүй байдал ч гэсэн удаан хугацаагаар үргэлжлэх юм уу эсвэл байнга тохиолдвол сэтгэцийн хямралд хүргэж

13. Сэтгэл гутралын үед хүмүүс мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ханддаггүй учраас өвчнөө хүндрүүлэхэд хүргэдэг.

14.  Сэтгэл гутрал гэдэг хүнд эмгэг боловч эмчлэгдэх боломжтой өвчин юм.

15.  Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас барж байна.

16.  Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ мэдээлсэн.

17. ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс 7-рт жагсаж байна.

18. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ.

19. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.

20.  Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг  сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна.

21.  Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

22. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам сэтгэл гутралтай холбоотой амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна.

23.  Дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна.

24. Сэтгэл гутрал ихсэж даяаршиж байна.

25. Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжүүдээр илэрдэг.

26. Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно.

27. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

28. Сэтгэл гутралаас сэргийлэх хамгийн энгийн арга нь өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших, Стресс тайлах ур чадварт суралцах.

29.  Манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу зонхилон тохиолдох сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон байна гэсэн үг.

30.  Хүүхдийн өсч буй орчин сэтгэцэд нь хамгийн их нөлөөлдөг. 

“Жи тайм”-ын луйварын хэрэгт төр засагт буруутай юу

G-time корпорацид хөрөнгө оруулсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний хувьд өөсрдийгөө иргэдийн төлөөлөл гэж байгаа боловч нэг ч төгрөгний хохирол амсаагүй харин ч  төр засгаас корпорацийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардаж ийнхүү мэдээлэл хийлээ. Тус компанийн үйл ажиллагааг  Монгол Улсад хориотой пирамид хэлбэрийн бизнес учраас хууль хяналтынхан зогсоож, хохирогчдын төлөөлөл хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа билээ. Хэвлэлийн хурал хийсэн хөрөнгө оруулсан иргэдийн төлөөлөл болох эдгээр иргэд хурдхан компанийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг олгохгүй бол олон мянган иргэд хохирч байгааг дурьдав. Нэг үгээр хэлбэл “Жи тайм”-ын хохирогчид төр засгийг буруутгалаа

Тус сүлжээний бизнесийн гишүүд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед  арван мянган иргэн элсэж, улсад 1.3 тэрбум төгрөгийн татварыг төлсөн ийм компанийн үйл ажиллагааг зогсоосон нь санаатай үйлдэл хэмээн хэллээ. Тус компанийн төлөөлөл ийнхүү ярив.

G-TIME КОМПАНИЙН ГИШҮҮН Н.ТОГООХОРОЛ: ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙГ СОНГОЖ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ӨӨРИЙГӨӨ ШАТААХАД БЭЛЭН

“G-time ажиллаж байх үед манай эдийн засаг эрс дээшилсэн гэж боддог. Бид 1.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Улс бидний 6 тэрбум гаруй төгрөг, 2 тэрбум гаруй төгрөгийн барааг битүүмжилсэн. Сая унахад бид маш хүнд байдалд орлоо. Би 20 сая төгрөгийн урамшуулал авсан. Анх 2015 оны 11 дүгээр сард элссэн. Манай багийн 400 гаруй хүнээс 47 хүн 20 сая төгрөгөө авсан. Би хохирогч биш. Ажиллаж байх үедээ манай багаас хэн ч хохироогүй. Харин энэ компанийг зогссоосноос болж хохирох гээд байна.

G-TIME КОМПАНИЙН ГИШҮҮН Б.ЛХАМЦЭЦЭГ: ”ЖИ ТАЙМ”-ЫН МӨНГӨӨР  20 МЯНГЫГ ӨГӨХ БОЛОМЖ БҮРЭН БАЙСАН

-Бид өөрсдийнхөө мөнгийг сайн дураараа энэ компанид гишүүнчилж өгөөд зохих урамшуулал авдаг. Хувь хүн өөрөө сонголтоо хийж орсон. Би гэхэд сар гаруй хугацааны дараа мөнгөө 20 сая болгож авсан.  Иргэн миний хувьд компанид орсныхоо төлөө хохирогч гэж байхгүй. Ямар хүнийг хохирогч гэх вэ гэвэл компанийн бүртгэл, матрицад шивэгдээгүй хүнийг хохирогч гэнэ. Жи тайм”-аас хохирсон хүн байхгүй, одоо л хохирох гээд байна. Сар орчмын хугацаанд 600 айл 8000 ам.долларын цалин урамшуулал авсан байдаг. Ингэж айлын амь амьдралыг дээшлүүлж ирсэн. Хэрвээ үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсэн бол бидний татварын мөнгөөр тавьж чадахгүй байгаа хүүхдийн 20 мянгыг өгөх боломж бүрэн байсан. “Жи тайм”-аас шалтгаалсан буруу зүйл огт байхгүй шүү.

G-TIME КОМПАНИЙН ГИШҮҮН Р.ЭНХЦЭЦЭГ: БИЗНЭСИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ НЭРЭЭР БҮРЭН ЗОГСООСОН

-Элсэн орсон иргэдийн дунд 30-192 сая төгрөг төлж ороод түүнийгээ эргүүлэн авч чадаагүй ч хүн байгаа. Мөн үндсэн зарчимаараа ажиллаад 8000 ам долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүн хохироогүй талаар ажиллаж байгаа багууд байгаа юм. Энэхүү бизнэсийг цагдаагийн байгууллага шалгах нэрээр бүрэн зогсоосон нь нийгэмд их олон сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Компанийн үйл ажиллагааг эхлүүлж өгөхийг шаардаж байна.

Хэвлэлийн хурлын дараа G-time компанийн гишүүн Б.Лхамцэцэгээс дараах асуултанд хариулт авлаа.

-Та цалингаа авсан уу. Хэдэн төгрөг авсан бэ. Таны дор хэдэн хүн элссэн бэ?

-Миний дор элссэн  1000 хүн байгаа. Би өнгөрсөн аравдугаар сард хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд орж ирсэн. Үүний дараа би хоёр сарын дараа 20 сая төгрөг аваад өрөө дарсан. Үүний дараагаар би ах дүү, найз нөхөдөө оруулаад бүгд 20 сая төгрөгөө авсан. Харин манай багийн гишүүдийн дор орсон хүмүүс мөнгөө авч чадаагүй учраас би тэр хүмүүсийн төлөө явж байна. Иргэн миний хувьд компанид орсныхоо төлөө хохирогч гэж байхгүй гэж бодож байна. Ямар хүнийг хохирогч гэх вэ гэвэл компанийн бүртгэл, матрицад шивэгдээгүй хүнийг хохирогч гэнэ. Жи тайм”-аас хохирсон хүн байхгүй, одоо л хохирох гээд байна. Сар орчмын хугацаанд 600 айл 8000 ам.долларын цалин урамшуулал авсан байдаг. Тэгэхээр үр өгөөжөө өгсөн.

-Тэгэхээр таньд ямар нэгэн хохирол байхгүй гэсэн үг үү?

-Шууд хэлэхэд надад ямар ч мөнгөний хохирол байхгүй. Компанийн үйл ажиллагааг зогсоосноос болоод хүмүүс хохирох гээд байна.

-Бараа бүтээгдэхүүн зарах нэрээр иргэдийн мөнгийг угааж байна гэж цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа шүү дээ?

-Яагаад цагдаагийн байгууллага ингэж шалгаж байгааг мэдэхгүй байна. Ямар ч бизнес сүлжээний маркетингаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж болдог шүү дээ. Бусад бүх орнууд ч болдог. Жишээ oriflamme гээд компани бараа бүтээгдэхүүн зарж байгаа сүлжээний компани шүү дээ. Мөнгө угаах гэдэг нь ямар ч бараа бүтээгдэхүүн зарахгүйгээр иргэдийн мөнгийг авахыг хэлнэ. G-time компанийн үйл ажиллагааг шууд худалдаа гэж үзэж байна.  

ТАНИЛЦ: Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

 04 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:                                                                                                                                                                                                                                                                     

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль, зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас "Г" танхимд;

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

04 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагт  334 тоот өрөөнд. 

04 дүгээр сарын 12-ны Лхагва гарагт:

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт:

 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр      дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

-Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,          өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,         санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;  

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухайхуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Ахлах ангийн сурагч охид өндрөөс унаж амиа алдсан хэрэг гарчээ

Хан-Уул дүүргийн нутаг, Зайсан орчмын "Tuul one" хотхоноос хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал хэрэг өчигдөр оройн  21:00 цагийн үед гарсан байна. Охид орцны цонхоор үсэрсэн аж.  Эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан охид 16 настай гэнэ. Тэд одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл