8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд А.Баярмаа дэлхийн аварга боллоо

2017-04-11 10:24:59

Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд Итали улсын Сполето хотноо болж оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд аваргын алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээн гурван төрлийн рейтингийн ангиллаар явагдсан бөгөөд 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцов. Монгол Улсаас долоон шатарчин оролцсон бөгөөд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингийн ангилалд оролцжээ. Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Плехановын нэрэмжит УАААИС-ийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны эмэгтэй “Сонирхогчдын шатрын дэлхийн аварга”-аар тодорлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл