8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөрийн тамирчид Приморийн хязгаарыг зорилоо

2017-04-18 10:51:28

ОХУ-ын дасгалжуулагч Сусейн Асилиевич Асалиевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн энэ сарын 22-24-нд ОХУ-ын Приморийн хязгаарын төв Владивосток хотод болно. Тус тэмцээнд “Арслан” клубийн өсвөрийн дөрвөн тамирчин оролцохоор эх орноосоо моржээ. 

Хөвгүүдийн 32 кг-ын жинд Шийтэрийн Буянбал, 35 кг-д Эрдэнэмөнхийн Ариунболд, 42 кг-д Ганхүлэгийн Батнасан, охидын 28 кг-д Болдбаатарын Ариунзул нар зодоглох юм. Тэмцээн 2003-2005 оны хөвгүүдийн 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 2006-2008 он хүртэлх 22, 24, 26, 28, 30, 32, 35, 38 кг-ын жинд зохион байгуулагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment