
Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн гурав дахь удаагийн тэмцээнд Монголын баг аваргалж, түүхэн амжилт үзүүлэв. Манай баг тамирчид дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор тэмцээндээ оролцож А хэсэгт БНХАУ, Малайз, Филиппин, Иран, Индонезтэй учраа таарчээ. Манай залуус эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж хожигдсон. Удаах тоглолтод Филиппинийг 21:14-өөр хожсон. Улмаар Ираны хүчирхэг багийг 21:14-өөр буулган авав. Шийдвэрлэх тоглолтод манай баг Индонезийг 16:14-өөр хожин, хагас шигшээд шалгарсан. Их шөвөгт манай залуус Тайландыг 18:11-ээр хожсон бөгөөд ийнхүү Монголын баг хоёр дахь удаагаа тус тэмцээний финалд шалгарсан юм. Улмаар Азийн аваргын төлөө манай баг хэсгийн тоглолтод хожигдсон БНХАУ-ын багтай тунан үлдэж өрсөлдөгчдөө 17:14-өөр хожин Азийн аварга болсон юм.
Түүхэн амжилтын эзэд өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэднийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олон болон тамирчдын гэр бүл, багийн тоглогчид угтан авчээ.



