Бидний олонхи нь хооллох үед эрүүл бус сонголт хийдэг. Хичнээн хичээж бэлтгэл хийгээд байгаа мөртлөө нүдэнд харагдахуйц үр дүн харагдахгүй байхаар бидний урам хугардаг. Жингээ хасья, хурдан сайхан бие галбиртай больё гэж бодож байвал мэдээж муу хоол идэх зуршлаа хаяхаас хамгийн түрүүнд эхэлнэ. Жингээ хасаж чадахгүй байгаа нь үнэндээ энгийн боловч бидний анзаардаггүй хэрэглэсээр хийсээр байдаг зуршилуудтай холбоотой. Тэгэхээр нэгэнт гуалиг болохоор өөртөө амлалт өгсөн бол үүнийг бас давхар хэрэгжүүлээд хийгээд яваарай.
1. Илүү их ус уух
Зарим хүмүүсийн буруу нэг ойлголт байдаг. Турах гэж байх явцдаа аль болох бага ус уух нь илүү хурдан турдаг гэх. Харин ч хурдан туръя гэж бодож байвал илүү их ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 2-3 литр ус ууна. Ус бага ууснаар өөх хадгалах процес биенд улам илүү нэмэгдэж байдаг. Тэхээр аль болох сайн ус уух хэрэгтэй. Хэрэв ус уух дургүй амтгүй санагдаад байдаг бол усандаа нэг ширхэг чангаанз юм уу эсвэл нэг ширхэг чавга хийгэд л уухад ус амттай болдог.
2. Илүү их уураг идэх
Эмэгтэйчүүд өдөрт 40-80 грамм уургийг зайлшгүй авч байх шаардлагатай. Уурагаар баялаг хоол хүнс хэрэглэж, өдөр бүр ходоодондоо заавал уураг оруулж байж илүү хурдан турдаг. Уураг гэхээр өдөр бүр махаа идэх юм байна гэж буруу ойлгож болохгүй. Махыг орлуулах уурагаар баялаг олон хүнсний бүтээгдэхүүн байгаа. Та хөнгөн зууш салат идэхдээ ч уурагаар баялаг амин дэмтэйг нь сонгох хэрэгтэй. Өөх шатаалт явагдах хэрээр хүний бие уураг нэхэж байдаг. Уураглаг хоол хүнс хэрэглэснээрээ хурдан турахаас гадна гаднаас авч байгаа уураг чинь булчинд очиж задран давхар тураах үйл явц явагдаж байдаг.
3. Өдөржингөө суухаа болих хэрэгтэй
Өдөрт хүн ойр зуурхан алхаж сууж босож хөдөлсөнөөрөө өөрөө мэдэлгүй калори шатааж байдаг. Яагаад амттанг өдөр идвэл зүгээр байдаг нь энэнтэй холбоотой юм. Бидний ихэнх нь өдөр ажиллаж оройдоо гэртээ очиж, буйдан дээрээ суун зурагтаа үзэж амарцгаадаг. Тэгэхээр орой идсэн амттан гэдэс болоод наалддаг гэдэг нь үүнтэй холбоотой юм. Хэрэв та өдөр амттан идвэл ойр зуурын хөдөлгөөн хийсээр өөх болж үлдэхээргүй шатаачихдаг. Хэдэн цаг хөдөлгөөн хийхгүй нэг газраа сууснаар липаз хэмээх хүний биен дэх тос дарангуйлж шатаадаг фэрмэнт явагдахаа байж зогсолтонд ордог. Ингэснээрээ өөх хуримтлагдаж хурааж эхэлдэг. Тэгэхээр хичнээн байрандаа суудаг ажилтай байсан ч 20минут тутамд өрөөндөө алхах юмуу босч суух, дээшээ доошоо шатаар явах гэх мэт энгийн хөдөлгөөнийг өдөр бүр хий. Зарим хүмүүс тэрийг аваад ир энийг аваад ир гээд өөрөө суучихад бусдыг зараад суугаад байдаг шүү..
Өөртөө хайртай бол бос хөдөл хий яв алх.
4.Стрэсснээс өөрийгөө сэргийлэх хэрэгтэй
Стрэсс нь кортизал хэмээх бодис ялгаруулж хоолны дуршилийг идэвхжүүлдэг. Стрэсснээс үүддэг энэхүү бодис нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулж өөх хадгалахад хүргэдэг. Нэмж хэлэхэд энэхүү фэрмэнт нь таны бие дэх нүүрс усийг автамотаар нэмж ялгаруулж байдаг гэсэн үг. Мэдээж хурдан турахын тулд хоол хүнснээсээ нүүрс усаа хасч байж хурдан турах процэсс нүдэнд харагдахуйцаар явагдана. Харин та стрэссдээд байх юм бол хичнээн биенд орсон нүүрс усаа хассан ч бай автомаар таны биеийн стрэсснээс ялгарч байгаа фэрмэнт чинь ажиллаж өөх хуримтлал хадгалалт явагдсаар байх болно..
5.Дасгал хийж дуусангуутаа амттан идэхээ болих хэрэгтэй
Зарим хүмүүс дасгал хийж дуусаад шууд торт шоколад болон чипс амттан идэж эхэлдэг. Дасгал хийж дууссаны дараа хүний биенд алдсан энэргээ нөхөх амин дэм уураг хэрэгтэй болохоос биш чихэр шоколад хэрэггүй. Эдгээрийг шууд идсэнээрээ биендээ чихэр цацаад хаяж байгаагаас ч илүү хурдан таргалалт явагддаг. Дасгал хийж дууссаны дараа таны бие яг л юм болгонийг уусгаж авдаг паромпушкан цаас шиг л болсон байна. Тэгэхээр аль болох амттангаа дасгалын өмнө идэх хэрэгтэй. Харин дараа нь бүү идээрэй..Бас ходоод руугаа орж байгаа бүхнээ хянаж дэлгүүрээс идэх зүйлээ авахдаа заавал найрлага орцыг нь харж нүүрс усний хэмжээг нь харж байгаарай.
6.Хийжүүлсэн ус, газтай ундаа, чихэр орсон жимсний жүүснээс татгалзаарай
Та хичнээн дасгал хийгээд ч хоолоо зөв идээд ч хийжүүлсэн газтай ундаануудаа өдөр бүр уусаар л байх юм бол хайран хичээж зүтгэж байгаа хөдөлмөрөө үр дүнгээ бүгдийг нь баллаж байна. Энэхүү ундаануудад чихэр ихээр агуулсан байдаг учир таргалах жин нэмэх шалтгаан болдог. Би ер нь бараг л жүүсийг огт хэрэглэдэггүй. Мартаад удаж байна. Хийжүүлсэн ундаа, газтай энэргийн ундаа ч хэрэглэдэггүй. Хэрэглээнээс хасах нь нээх тийм хүнд хэцүү хийж болохооргүй зүйл гэж бодохгүй байна. Ходоодондоо орж байгаа хоол болон шингэн зүйлсээ бүгдийг хянаж байж л үр дүнд хүрнэ