8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ж.Баатар Ц.Нямдоржийг илчилж, Ц.Нямдорж Прокурорыг шүүмжилсэн, Ц.Бадамсүрэн захирал тансаглаж ханадаггүй өдрүүд үргэлжилсээр...

2017-04-20 19:07:00

Тойм: Ж.Баатар Ц.Нямдоржийг  илчилж, Ц.Нямдорж Прокурорыг шүүмжилсэн, Ц.Бадамсүрэн захирал тансаглаж ханадаггүй өдрүүд үргэлжилсээр...

Даравч далдайна, булавч бултайна. Энэ үгийг МАН-ынханд, эрх баригчдад хэлэхэд тун зохимжтой. Ж.Баатар нь Ц.Нямдоржийнхоо хятадын тагнуулын бататгаж, шөнө дөл болтол хуралдсан МАН-ын халуун тогоонд дахь хэрүүл гадагш задарч Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг илбэн үг хүмүүсийн хорхойг гозолзуулж бие биеэсээ “барьж идэхээс” наагуур байх шиг. Харин жирийн иргэд нь гудамжинд тэмцлийг өрнүүлэн, суулт зарлаж эрүүл мэндээрээ хохирч байна. АН-ын дарга С.Эрдэнэ “сайртаж” гүйцэтлээ хөдөөгүүр аялж шинэчлэл хийгээстэй гэхчлэн хаврын хуйсгануур өдрүүд халуухан сэдэвтэй өрнөсөөр байна даа. Хэзээ ч буцааж болдоггүй нь Үг хэл, Боломж бололцоо, Цаг хугацаа гэдгийг сануулаад “Монголын нэг өдөр ” тойм булангаа хүргэж байна.

Хаалттай хаалганы цаадах МАН-ын Концессын гэрээ

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гарагт МАН-ын бүлэг  шөнө дөл болтол хуралдаж, нууцаар таван концессын гэрээний асуудал яригдаж нэлээд хэрүүл шуугиан болсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. АН ард түмний нүдэн дээр зодолддог, харин МАН олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Гэсэн хэдий ч тэдний тогоон доторх асуудал халиж байгаа бололтой. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй учир нам доторхи тэмцэл нэлээд ширүүсэх хандлагатай байна. Тус хэрүүл “Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлснээс үүдсэн байна. Ингээд би тус концессын гэрээний талаар мэдээлэл хүргэе. 

МАК: “ОЮУТОЛГОЙ-ЦАГААН СУВАРГА ЧИГЛЭЛИЙН АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН КОНЦЕССЫН ГЭРЭЭ


Тус хуралдаан дээр гишүүд МАК-иас болж нэлээд маргалдсан  сурагтай. Бүр Ерөнхий сайдыг “Чи Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК-ын Ерөнхий сайд юм уу” хэмээн УИХ-ын гишүүн Болорчулуун хэлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг аятайхан байгаарай хэмээн сануулаад авсан байна. Тус  хэрүүл нь Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх тухай яригдсанаас болжээ. Хоёр жилийн өмнө тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулж байсан цаг саяхан.Энэхүү концессын төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг юм байна. Тус төслийг хэрэгжүүлснээр Цагаан суваргийн ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн хэд хэдэн сумыг эрчим хүчний системд холбох юм байна. 


Цогтцэций сумын төв хүртэлх хатуу хучилттай автозам барих төсөл


Өнгөрсөн даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хурал дээр  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” хэмээн хэлсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн “...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн яриа ч яригдсан. Тус концессын  ажил нь өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед яригдаж байсан Өмнөговь аймгийг нийслэлтэй холбосон автозамаас Цогтцэций сумын төв хүртэлх хатуу хучилттай автозам барих төсөл юм байна. Тус төслийн төсөвт өртөг нь 35 сая 922 мянган төгрөг юм байна. 


 Концесс: Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай автозамын төсөл


Дараагийн ил болсон гэрээ бол 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай автозамын төсөл. Завхан аймгийг Увс аймагтай холбох авто замын сүлжээний хэсэг бөгөөд аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох  Тухай ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ-д орсон байдаг. Энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая төгрөг. 

Концесс: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой төсөл


Дараагийн төсөл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой төсөл байна. Тодруулбал, Дархан Эрдэнэтийн замаас Сэлэнгэ аймгийн Сант,Орхон сумын замын зураг төслийг нь боловсруулах барих төсөл юм байна. Уг замын төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ нутгийн хүү учраас түүнд хамааралтай байгаа аж. 


Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлгийн дэд бүтэц барих төсөл 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж, гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-т даалгаж байсан. Тус МАН-ын бүлгийн хурал дээр энэ асуудал ч мөн яригдсан байна. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.
 Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөхөөр тусгагдсан байна. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос  тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх тухай Засгийн газрын хуралдаан дээр яригдаж байсан билээ. 

Эдгээр төслүүд бүгдээрээ барих шилжүүлэх гэрээтэй аж. Учир нь уг ажлаа хийж дуусгаад дараа нь улсад шилжүүлж мөнгөө авах учраас нэлээд ширүүн уралдаж байгаа сурагтай. Эхлээд өөрсдийн хөрөнгөөр барих учраас УИХ-ын гишүүд өөрсдийн танил компанидаа хахуулдаж, өөрсдөө үр шимийг нь хүртэхээр улайрч байгаа бололтой. 

Цахим сүлжээн дэх МӨХӨЛ

XXI  зууныг мэдээллийн эрин зуун хэмээн тодотгодог. Тэр нь ч үнэн. Саяхныг хүртэл хэн нэгэнтэй харьцахын тулд шуудангийн дугаарт дугаарладаг байсан бид өдгөө фэйсбүүкээс эхлээд цахим хаягаараа дамжуулан зурвас илгээж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө компьютер, интернэт гэж мэдэх нь байтугай гар утас ч байдаггүй байлаа. Хэн нэгэнтэй яаралтай холбогдох хэрэг гарвал Цахилгаан холбоонд хэд хоногийн өмнө мэдэгдэж, хүлээдэг байв. Гэвч энэ цаг үе аль хэдийнээ ард үлджээ. Гэртээ сууж байгаад л дэлхийн нөгөө өнцөгт байгаа танилтайгаа нүүр нүүрээ харан ярилцаж, хэрэгтэй мэдээллээ солилцдог болжээ. Нөгөө талаар орчин цагийн хүмүүсийн хэрэглээг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлж алхаж эхэлсэн  XXI зууны иргэд. Жирийн иргэнээс төрийн тэргүүн хүртэл хувийн хувьсгалын бүхий л ажлаа цахим сүлжээний тусламжтайгаар гүйцэлдүүлж байна. Гэхдээ гар утсаар зөвхөн ярьж, мессэж бичдэг гэвэл өрөөсгөл. Энэ үе хэдийнэ ард хоцорсон. Гар утсаараа интернэтээр аялж,телевиз үзэж, видео дуудлага хийж сүүлийн үеийн бүхий л мэдээллийг авдаг цаг үетэй бид хөл нийлүүлэн алхаж байна. Наад зах нь банкны дансаа шалгаж, мөнгөн шилжүүлэг хийх өдөр тутмын хэрэглээ болов. Үүнээс харахад гар утас бидний амьдралд зайлшгүй байх хэрэгтэй мэт.

мэт.

С.Батчулуун: Монголын төр гэмт хэрэгтнийг хаацайлах гэмт хэрэг үйлдэж байна

-С.БАЯР НОХОЙ ШУУГИУЛЖ Л ЯВНА ДАА-

Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай уулзаж ярилцлаа.

-Офшорчдын эсрэг хоёр дахь жагсаал цуглааныг зохион байгууллаа. Үргэлжлүүлээд суулт хийлээ. Улстөрийн суулт яагаад зогсоход хүрсэн бэ?

-Суултыг зогсоох хэд хэдэн үндэслэл байсан. Нэгдүгээрт, Монголын төрийн эрх мэдэлтнүүд хүний эрхийн наад захын ойлголтгүй, нэг эсвэл мэддэг ч мэдэхгүй царайлж, хүний эрхийг зөрчих, хүний амь нас,үнэ цэнийг үнэхээр үл тоомсорлож увайгүй загнаж байгаа нь тодорхой болсон. Офшорчдын эсрэг тэмцэлд монгол хүний амийг золихыг бид хүсээгүй. Офшорчдод тийм ч амархан монгол хүний амь насыг өгөхгүй. Өөрөөр хэлбэл, суултад оролцсон хүмүүсийн эрүүл мэндийг юман чинээ бодоогүй. Өөрсдийн санаачлагаар суултад оролцсон хүмүүс дотор 80 настай эмэгтэй болон бие нь гэнэт муудаж, ухаан алдсан залуугийн амь насыг анхаарахгүйгээр хувиа хичээсэн үйлдэл хийхийг хүсээгүй. Хоёрдугаарт, тэмцлийн хатуу хэлбэр суултаар тулган шаардаж, түүнээ заавал хүлээн зөвшөөрүүлэх хуучин технологи бидэнд шаардлагагүй. Хуулийн хүрээнд шаардлагаа хүргүүлсэн, хариуг өгөх, өгөхгүй нь эрх мэдэлтнүүдийн асуудал. Бидэнд цаг алдах шаардлагагүй. Гуравдугаарт, дараагийн хоёр дахь шатны тэмцэл рүү орохыг цаг үе шаардсан.

НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт Монгол Улсыг  хар жагсаалтад бүртгэх, хүсэлтийг хүргүүлэхээр шийдэж байна.

-Хоёр дахь шатны тэмцлийг үргэлжлүүлнэ гэлээ. Энэ нь ямар хэлбэрийн тэмцэл эхлүүлнэ гэсэн үг вэ?

-Монголын төр офшорчидтойгоо тэмцэхгүй болох нь олон зүйлээс тодорхой болж, офшорчдод ээлтэй офшорын дансны тухай хууль баталсан. Энэ биднийг хоёр дахь тэмцэл рүү дуудсан. Иймд офшорчидтой тэмцэхийн тулд “Авилгын эсрэг НҮБ-ын конвенц” болон “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц”-д Монгол Улс нэгдэн орсон учраас гишүүн орны хувьд уг хуулиудыг биелүүлж, хэрэгжүүлэхийг шаардаж, улмаар мөнгө угааж байж болзошгүйг анхааруулж, Ингэснээр Монгол Улсын бүх дансыг хаана. Ийм байдалд оруулсан хариуцлагыг өнөөгийн Монголын төр хариуцах ёстой. Явуулах бичиг баримт дээр ажиллаж байна. Энэ нь бидний хоёр дахь шатны хүчтэй тэмцэл. Гудамжид жагсаж тэмцэхээ хослуулж явж байгаа. Ер нь хоёр фронтоор явж байгаа. Нэгдүгээрт, бид хуулиа дээдлэнэ, баримтална. Бид хуулиа баримтлаад явахаар нөгөө тал нь хуулиа зөрчдөг юм байна гэдгийг нотоллоо, харлаа. Монгол төр бүтэн 80 хоног хууль зөрчсөн. Хоёрдугаарт, сүүлийн хориод жил болж байгаагүй гудамжны цуглаан, тэмцлийг хоёр удаа өрнүүлж чадлаа.

чадлаа.

Ц.Нямдорж: Нууцыг задалж байгаа нь намайг бус улсаа хорлож байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад мэдээлэл өглөө.

 -Засгийн газраас ямар учраас энэ концессын гэрээний асуудлыг оруулж ирж байгаа юм бол?

-ОУВС-тай хийж байгаа хөтөлбөрт концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо  байна. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрдугаарт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.

-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгон “Цагаан суварга”-ын ордыг олгосон. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төрийн оролцоотой хийх нь зөв үү?

-Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиудаар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани.

- Та УИХ-ын дэд даргын хувьд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?

-УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байна. Гишүүд бухимдах нь зөв шүү дээ. ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа бол ар хударгаар нь концессын гэрээг сайдад өгөх, үнийн дүнг нь нэмэх асуудал байж болохгүй.Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах биз.

-Тагнуулын газрын дарга байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?

-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад олон жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж, 2004 онд шүүх хурал болж Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэрийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байна.

-Ж.Баатар генерал яагаад гэнэт гарч ирээд таны талаар ярив?

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач Зориг ахалж, ажлын хэсэгт Дашбалбар, Одонбаатар бид хэд ажиллаж, Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Түүнээс хойш 1998 онд Зориг нас барж, 1999 онд Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед миний бие муудаад, Одонбаатарын нь ч гэсэн бие муудаж байсан. Тэр үед Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хуульзүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед нь бас тэгсгээд л өнгөрөөсөн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвших юм уу?

-Миний хүслээр шийдэх асуудал биш. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй. Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна, төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага байна гэдгийг л би хэлж байгаа юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.

Л.Өлзийбаяр: Гранат дэлбэрэх үед би согтуу байгаагүй

Төв аймгийн Алтанбулаг дахь Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын баазад өнгөрсөн долоо хоногт гар бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа билээ. Өчигдөр мэдээллийн хэрэгслээр тухайн үед хээрийн бэлтгэл сургуулилалт хийж, гар бөмбөгийг хэрхэн ашиглах талаар алба хаагчдад хичээл зааж байх үед ангийн захирагч Л.Өлзийбаяр согтуу байсан гэсэн мэдээлэл гарсан. Бид энэ талаар ангийн захирагч Л.Өлзийбаяраас тодрууллаа.

-Гранат дэлбэрэх үед таныг согтуу байсан гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед та хаана байсан бэ?

-Би осол болдог өдөр согтуу байгаагүй. Тухайн үед ослын газарт биш хээрийн байрлал дээр байсан.

-Таниас ахиад ганц зүйл асуух гэсэн юм. Талийгаач ахмад Мөнгөншагайг гранатыг биеэрээ хааж, бусдынхаа амийг аварсан гэсэн мэдээлэл гарсан?

-Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас хариулт өгөх боломжгүй байна.

Бадмаа даргын тансаглал хаана хүрч зогсохыг Балхаа бид гурав таашгүй нь

“Монгол Улс хямарчихсан. Ард түмэн бүсээ чангалж, үрэлгэн зардлаа танахаас өөр аргагүйд хүрсэн. Эдийн засаг маань эмнэлгийн сэхээнд байгаа учраас иргэд минь бүсээ чангалж үзээрэй. Биднийхээ зовлонг ойлгоорой” хэмээн эрх барьж буй Ардын намын эрх мэдэлтнүүд мөн ч олон удаа гуйсан даа. Тиймдээ ч өнгөрөгч долоо хоногт УИХ- аар хэлэлцэж баталсан 2017 оны төсвийн тодотголоор зүдэрсэн ард түмнийхээ халаасыг нэгмөсөн сэгсрэх шийдвэр гаргасан билээ.

Амьжиргаанд нь нэмэр болдог байсан хүүхдийн мөнгийг нь тэд хасчихсан. Хувийн хэвшлийн гайгүй компанид ажиллаж, 1.5 сая төгрөгийн цалин авч болохгүй ээ гэж хуульчиллаа. Зовж олсон, зольж олсноос үл хамааран 100 сая төгрөгтэй л бол та татвар төл хэмээн төр маань шаардлаа. Өдрийн хоолоо залгуулдаг амьжиргааны ганц унаа нь болох приус машинаа ч унаж болохгүй хэмээн зарлиг буулгасан. Төрийн албанд ажиллах орон зайг нь багасгаж, тэтгэвэрт гарах насыг нь хүртэл уртасгаж ядарсан иргэдээсээ татвар хурааж байна.

Ингэлээ гээд бид бухимдаагүй. Өгөх ёстой бол өгье, улс минь үнэхээр дампуурлын ирмэгт байгаа бол татвар хураамжаа нэмээд ч болов хямралаас гараг гэсэн хүлцэнгүй сэтгэлээр хандсан. Гэвч тийм биш байж. Ядарсан ард түмнийхээ халаасыг юу ч үлдээхгүй сэгсэрчихсэн атлаа задарсан дарга нартаа төр төмөр нүүрээ үзүүлдэггүй юм байна.

байна.

Ц.Нямдорж: Прокурорт мөрдөн байцаалтын ажиллагааг удирдах хуулийн эрх байхгүй

Ц.Нямдорж:-...Би энд ажлын дөртэй болсон. Миний ажиллаж байсан унаган байгууллага. Хоёр ч хуулийг гардан оруулж байсан.  Би шулуухан хэлье. Та нарын хийгээд байгаа ажиллагаа үнэндээ таалагдахгүй байна. Харамсаж байна.  Ийм байдлаа та нар хэзээ засах юм бэ. Хууль дээр гэмгүй нэг ч хүнийг эрүүгийн хариуцлага татахгүй гэсэн хатуу зарчим байх ёстой.  Юу болж байгаа юм. Прокурорт мөрдөн байцаалтын ажиллагааг удирдах хянах хуулийн эрх байхгүй. Мөрдөн байцаалтыг удирддаг хуучин Мөрдөн байцаах газар байсан. Хэрэг мөрдөх хэлтсийн 1992  онд аваад хаячихсан...

ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодруулсан байна.

Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ. Ихэр тамирчид болох ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртлээ.

Мөн бүх насны ангилалд маш олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш сайн хөгжиж байгааг харуулсан үйл явдал боллоо.

Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршино.

Дашрамд дурдахад манай байгууллага өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 4700 гаруй тамирчдыг хамруулсан ба Америк, Англи, Хятад, Энэтхэг, Филиппин, Швед зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын цагдаа, Ахлах ахлагч Б.Баттулга, болон БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь 25 настай Т, 23 настай Б, нар бүлэглэн 195 мянган төгрөг болон бусад бичиг баримт хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн II хэлтсийн хэсгийн байцаагч, Дэслэгч Б.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыгмэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Дээрх хэргүүдийг дүүргийн Цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment