Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Солонготой сүрьеэ өвчний талаар ярилцлаа. Сүрьеэгээр өвчлөгсдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгааг энд онцолж байсан юм.
-Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин-
-Манай улсад сүрьеэ өвчний тархалт хэр байна. Энэ өвчин яагаад залуужаад байна вэ?
-Сүрьеэ өвчний тархалт манай улсад өндөр байдаг. Залуучуудын буюу 16-44 насныхан энэ өвчнөөр өвчилж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэ илүүтэй тохиолддог бол манай улсад эсрэгээрээ ид хөдөлмөрийн насны залуус их өвчилж байгаа нь анхааралдаа авах асуудал болоод байна. Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийж, эмчийн заасны дагуу эмээ ууж хэрэглэсэн тохиолдолд эдгэрнэ.
-Жилд энэ өвчний шинэ тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?
Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг. Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ халдваргүй байдаг.
-Манай орон нь ДЭМБ-ын Ази, номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд ордог. Жилд сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ бол албан ёсоор бүртгэгдсэн тоо. Үүний цаана оношлогдоогүй, эмчилж чадаагүй олон тохиолдол бий. Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэгийн тохиолдлын 1/3-ийг л оношилж, эмчилж байна гэсэн дүн гарсан байдаг. Үлдсэн хэсгийг нь алдаад байна гэсэн үг. Сүүлийн үед олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн нян эмэнд дасалтай болж байгаа юм.
-Сүрьеэ өвчин тусаад эдгэрлээ. Гэтэл энэ өвчнөөр дахин өвчлөх үү?
-Сүүлийн үед олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна-
-Зарим халдварт өвчнүүд тухайлбал салхин цэцэг, улаан бурхнаар хүн нэг өвчилсөн бол дахин өвчилдөггүй. Насан туршийн дархлаа тогтдог. Харин сүрьеэ бол нэг өвчилсөн ч дахин өвчлөх эрсдэлтэй.
-Сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бусад эд эрхтнийг ч мөн өвчлүүлдэг. Уушгины сүрьеэ нь дотроо халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. Уушгины бус эрхтний сүрьеэ халдваргүй байдаг. Хүмүүс сүрьеэгийн халдвар, сүрьеэ өвчин хоёроо сайн ялгадаггүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй. Дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэсэн тоо баримт байдаг. Өөрөөр хэлбэл гурван хүний нэг нь энэ өвчний халдварыг авсан гэсэн үг. Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.
-Сүрьеэ өвчний тархалт ихсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс. Хэрхэн сэргийлэх вэ?
Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаална. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг.
-Сүрьеэ нийгмийн халдварт өвчин. Ажилгүйдэл, ядуурал нь сүрьеэгийн өвчлөлийн байдалд хамгийн их нөлөөлдөг. Ядуурал сүрьеэг үүсгэдэг. Сүрьеэгээр өвдсөн хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж өрхийн орлого багасдаг. Энэ нь эргээд сүрьеэ үүсэх нөхцөл шалтгаан болдог. Сүрьеэгээс сэргийлэх хамгийн гол арга нь сүрьеэгээр өвдсөн хүмүүсээ бид эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай. Мөн биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, стрессгүй байх, амьдралын зөв хэвшлийг бий болгох нь чухал.
-Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг-
-Бидний мэдэх анхны шинж тэмдэг гэвэл 14 хоног ханиалгасан тохиолдол сүрьеэгээр өвчилсөн байж магадгүй гэж оношилдог. Ер нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Сүрьеэгийн үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг нь 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах. Удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай. Цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эдгээр шинж тэмдгийн аль нэг нь танд илэрсэн тохиолдолд та заавал эмчид хандаж, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Мөн гэр бүлийн аль нэг гишүүн сүрьеэгээр өвчилсөн бол тухайн гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.
Удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай. Цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг.
-Орон нутагт сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ?
-Сүрьеэгийн нийт тохиолдлын тал хувь нь нийслэл хотод байна. Орон нутгийн хувьд өвчлөл харилцан адилгүй байдаг. Өвчлөл өндөр Дархан, Сэлэнгэ зэрэг аймгууд бий. Нийслэл хотын дүүргүүдийн хувьд ч өвчлөл харилцан адилгүй байдаг.
-Сүрьеэгийн өвчлөл ихсэхэд улирал нөлөөлөх үү. Манай улсад энэ өвчнөөр жилд хэчнээн хүн нас бардаг вэ?
-Сүрьеэ нь тохиолдлоороо халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтаараа нэгдүгээрт ордог өвчин ордог. Сүрьеэгийн өвчлөлийн тохиолдол хавар ихэсдэг.
-Сүрьеэтэй эхээс сүрьеэтэй хүүхэд төрөх үү?
-Иргэдийн дунд энэ талаар буруу ойлголт их байдаг л даа. Сүрьеэг удамшдаг гэсэн ойлголт байдаг. Энэ буруу. Сүреэ удамшдаггүй.
-Иргэн би урьдчилан сэргийлж сүрьеэгийн шинжилгээ өгье гэхэд эхлээд хаана хандах вэ?
-Харьяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансер, өрхийн эмнэлэгтээ хандах шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй