8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэдээллийн сайтууд Зөрчлийн хуулийг эсэргүүцэж, нүүр хуудсаа харлууллаа

2017-04-27 10:16:00

Өчигдөр орой ихэнх томоохон арилжааны телевизүүд эфирээ түр хааж, "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өглөө. Учир нь энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг үеэр  Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох заалт оруулах санал гаргаж, дэмжигдсэн. Иймээс телевизүүд эфирээ нэг цагийн хугацаанд хаахад хүрсэн юм. Тэгвэл өнөөдөр Зөрчлийн тухай хуулийг дээрх заалтыг эсэргүүцэж өдөр тутмын томоохон сонингууд болон olloo.mn, news.mn, 24tsag.mn, shuud.mn, chuhal.mn breakingnews.mn гэх зэрэг 20-иод мэдээллийн сайтууд нүүр хуудсаа харлуулж "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өгч, эсэргүүцэлд нэгдлээ.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зөв, зөв мэдэж байна.
2017/04/27 183.81.171.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment