8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт хэвлэлийг чөдөрлөхийг санаархаж байна

2017-04-28 11:26:00

Ц.Гарамжав гишүүний хувийн компани Хөгжлийн банкнаас зээл авсан гэвэл гүтгэсэн болох болов уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн 6.21 дүгээр зүйлийн Гүтгэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 10 сая, байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” заалтыг нэмэх санал Ц.Гарамжав гишүүн гаргасан нь нэлээд шуугиан тарив. Уг заалтыг Монголын нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцэж,  Ц.Гарамжав гишүүн саналаа эгүүлэн татсан. Ер нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын  санаагаар бол шударга үнэний төлөө ажилласан сэтгүүлчдийн амыг 10-100 саяар хаана гэнэ.

Жишээ нь , Хөгжлийн банкнаас 17 компани зээл авсан. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет компани. Тус компани нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр удаа хугацаа сунгасан, зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан нь  илэрсэн. Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа. Бодит үнэнийг ингэж бичвэл хүн гүтгэсэн болох болов уу.  
 

Мөн үүнээс гадна 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын   тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 4 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн тогтоол ил болсон.Тодруулбал Засгийн газрын 201 тоот  “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай”  тогтоолын дагуу “Монцемент билдинг материалс” ХХК 710 ажилчныг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл  хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр болсон. Энэ мэт үргэжлэх  Ц.Гарамжав гишүүний таагүй мэдээлэл дуусахгүй.  

Сэтгүүл  зүйн үндсэн зарчмуудын  хамгийн  чу¬хал зүйл нь үнэн, бодит  байдал. Бид үнэнийг гуй¬вуулалтгүй мэдээлэх үү¬рэг¬тэй. Сэтгүүлчид бид энэ л зарчимаа баримталж, шударга үнэний дуу хоолой болж байгаа. Гэтэл бидний энэ эрхийг 10-100 саяар торгож эрх чөлөөг хэмжих хатуу  журам тогтоохыг оролдов.

Ер нь УИХ-ын гишүүд бодит  шүүмжлэлийг гүтгэлэг гэж хүлээж авдаг бололтой. Видео, зургаар баталгаажсан шүүмжлэл өрнөж байхад “намайг гүтгэлээ”  тэс хөндлөн тайлбар хийж өөрсдийгөө зөвтгөдөг. Хэдхэн хоногийн өмнө хариуцлагагүй үг хэлсэнийхээ төлөө Японы сайд огцорлоо. Харин манай төрийн түшээд салбараа мэдэхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргадаг. Үүнийг  шүүмжилсэн сэтгүүлчдийг  ёс зүйгүй, удаа дараа гүтгэдэг гэж хэлдэг нь нууц биш.

 Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй. Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм гэж ардын сайхан зүйр цэцэн үг байдаг.

Энэ зүйр үгийн тайлал нь өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Зөрчлийн тухай хууль дээр тод харагдлаа. Энэ асуудал нь  ганц сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын ч асуудал биш. Хамгийн гол нь иргэдийн мэдэх эрхэнд ноцтой халдаж байна. Монголын тэр дундаа сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хараар тэмдэглэн үлдэх үйл явдлыг энэ парламентын үед гаргалаа. Нийгмийн харилцаанд орж байгаа тохиолдолд тогтоосон хэм хэмжээнээс илүү гарах юм бол хариуцлага хүлээх нь аль ч улсад байдаг зүйл. Харин иргэдийн мэдэх эрхийг зөрчиж үндсэн зарчимаа баримтлах хэрэгтэй. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа улс төрчид, олны танил эрхмүүд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг учраас сэтгүүлчдийн хараа хяналт, шүүмжлэл магтаал байх л ёстой асуудал. Ямбыг эдэлж байгаа учраас ялыг нь үүрч хариуцлагатай л ажиллах хэрэгтэй.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бүтэхгүй
Үнэн худал мэдээллийг ард түмэн мэдээд яах юм. сэтгүүлчид энэ нийгмийг үндэсээр нь өөрчилж зассан цагт чөлөөт ардчилсан нийгэм чинь бий болно. одоо та нар бичсэн бичээгүй гүтгэж гүтгүүлсэн доромжил
2017/04/29 66.181.189.250