Манай орон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд аль болох илчлэг өндөртэй, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг эмч, мэргэжилтнүүд онцолдог. Үүнтэй зэрэгцүүлэн жимс, жимсгэний хэрэглээ ч ордог. Гэтэл манай улсын хүн амын дийлэнх хувь нь жимсийг зохих хэмжээнээс бага хэрэглэдэггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Тэгвэл жимсний хэрэглээний талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболортой ярилцлаа.
-Жимс, жимсгэнэ нь бие махбодын эсэргүүцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг-
-Манай улсын хүн амын жимсний хэрэглээг гаргаж, судалсан судалгаа бий юу?
-2013 онд ЭМСЯ, НЭМХ-гээс ДЭМБ-тай хамтран явуулсан Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар 15-64 насны хүн амын дийлэнх буюу 96.4 хувь нь нь жимс, ногоог хоногт таван хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага тоо. Тэгэхээр манай улсын хүн ам жимс, ногоо бага хэрэглэдэг нь харагдаж байгаа юм.
-Жимс, жимсгэнэ хэрэглэхийн ач тус. Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
Тухайлбал киви нь кальц, төмөр, кали, С амндэм, нохойн хошуу ,гадил жимс А, С амндэм, тарвас маш олон төрлийн амндэм, эрдэс агуулж байдаг. Тиймээс жимс тогтмол хэрэглэж хэвших юм бол эдгээр амин дэм, эрдэс бодисуудыг байнга авч байна гэж ойлголж болно.
-Жимс, жимсгэнэ нь бие махбодын эсэргүүцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна бие организмын өсөлт хөгжилд шаардагдах аминдэм, эрдэс бодисоор баялаг ба нүүрс усыг ихээр агуулдаг. Жимс, жимсгэнэ нь түргэн хугацаанд боловсрон шингэж, хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн жимс, жимсгэнэ нь С болон бусад аминдэм, эрдэс бодис, эслэг, нүүрс ус зэрэг тэжээлийн бодисын эх үүсвэр болдог. Тэгэхээр хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Түүнчлэн эрүүл мэндэд эерэг ач холбогдолтой. Жимснээс амин дэм, эрдэс бодисууд тус бүрдээ өөр өөрийн үүрэгтэй бөгөөд тодорхой хэмжээгээр хүний биед шаардагатай байдаг. Жимс бүр тодорхой хэмжээний эрдэс бодис, амин дэмийг агуулдаг. Тухайлбал киви нь кальц, төмөр, кали, С амндэм, нохойн хошуу ,гадил жимс А, С амндэм, тарвас маш олон төрлийн амндэм, эрдэс агуулж байдаг. Тиймээс жимс тогтмол хэрэглэж хэвших юм бол эдгээр амин дэм, эрдэс бодисуудыг байнга авч байна гэж ойлголж болно. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, хүч чадлыг нэмэгдүүлэх, эрүүл чийрэг өсөж хөгжихөд жимс, жимсгэнэ нэн чухал.
-Насанд хүрсэн эмэгтэй, эрэгтэй хүн хоногт хэр хэмжээний жимс хэрэглэж байх нормтой байдаг вэ. Мөн бага насны хүүхэд?
-Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амндэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг баталсан байдаг. Жишсэн дундаж хүний илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний хэмжээгээр жимс, жимсгэнийг хоногт 200 гр хэрэглэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл насанд хүрсэн хүн хоногт багадаа 200 грм жимс, ногоо хэрэглэх байх ёстой. Олон улсад хүн хоногт 200 гаас доошгүй, жилд 109-112 кг жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна.
-Бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан талаас нь авч үзвэл ямар жимсийг хэр хэмжээтэйгээр хэрэглэвэл зохилтой вэ?
Нэг үгээр хэлбэл насанд хүрсэн хүн хоногт багадаа 200 грм жимс, ногоо хэрэглэх байх ёстой. Олон улсад хүн хоногт 200 гаас доошгүй, жилд 109-112 кг жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна.
-Ямар ч жимс, жимсгэнэ хүний эрүүл мэнд, гоо сайхан нөлөөлдөг. Тиймээс жимсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь чухал. Ингэхдээ дээр дурдсан тогтоож өгсөн хэмжээтэйг хэрэглэх хэрэгтэй. Тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоо. Эдгээрт кальц, магни, төмөр, кали, цайр зэрэг элементээс гадна А, С, Е, К аминдэм ихээр агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Иймд салатны навч, цэцэгт байцаа, хятад байцаа, чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй. Чихэрлэг хүнсний ногоо. Ийм ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно. Жимс, жимсгэнэ. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал үүрэгтэй. Жимсний агууламжинд эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй байдаг учраас хавдраас сэргийлдэг. Манайд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс зэрэг нь С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг тул чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна дархлааг сайжруулах ач тустай тул боломжийн хэмжээнд нөөцлөн авч хэрэглэж заншаарай. Мөн импортоор нийлүүлэгддэг алим, жүрж, усан үзэм, улаан болон хар чавга, гадил, хан боргоцой зэрэг жимсийг аль ч улиралд худалдан авч хэрэглэх боломжтой.
Ямар ч жимс, жимсгэнэ хүний эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлдөг. Тиймээс жимсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь чухал.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэдийн хийсэн судлалгаагаар жимс, ногоо, үр тарианд эрүүл мэндийг дэмжигч бодисууд байдгийг илрүүлсэн. Эдгээрийг фитохимийн бодисууд гэж нэрлэдэг. Фитохимийн бодисууд хүний биед:
- Үрэвсэлээс сэргийлэх
- Цус шингэн байлгах
- Холестриныг багасгах
- Цусны даралтыг хэвийн байлгах
- Хорт хавдараас сэргийлэх
- Зүрх судасны өвчинөөс сэргийлэх
- Антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.
-Жимсийг жимс хэвээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй юу. Эсвэл шүүс болгоод хэрэглэх нь дээр үү?
-Жимсийг жимс болон шахаад жимсний шүүс болгон хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл энэ хоёрын аль ч хэлбэрээр хэрэглэхэд хүний биед тохиромжтой. Гэхдээ жимс, ногооны хальс тодорхой хэмжээгээр бохирдсон байдаг. Иймээс жимс, жимсгэнийг хэрэглэх гэж байгаа бол халуун усаар булхаж угааж хэрэглэх хэрэгтэй. Жимсээр нь эсвэл шахаж шүүс болгох хэрэглэхдээ заавал угааж хэрэглэх ёстой.
-Манай оронд ургадаг амин дэмтэй, эрүүл мэндэд ач тустай жимсний талаар мэдээлэл өгнө үү?
-Манай оронд ургадаг нохойн хошуу, цацаргана, аньс, нэрс, тарвас, үхрийн нүд, долоогоно, гүзээлзгэнэ зэрэг цэвэр байгалийн гаралтай жимс нь амин дэм, эрдэс бодисоор баялаг байдаг. Чацаргана. С амин дэм өндөртэй, А амин дэм, ургамлын тос бүхий жимс. Чацаргана нь хоолны дур нэмэгдүүлэх, уушгины маш олон өвчинд үр дүнтэй. Хуурай ханиалгах, цэр ховхроогүй байгаа үед болон цус шингэлэх үйлдэлтэй. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг. Үхрийн нүд жимсэнд 200 мг хувь хүртэл С, Р, В1, В2 витаминууд, антоцианы нэгдэл 5-9, пектинт бодис, будагч бодис, алим, нимбэг, дарс, хувын хүчлээс тогтсон органик хүчил, кальци, магни, төмөр, манган, цайр, селен зэрэг эрдэс бодисууд агуулагддаг. Долоогоно жимсэнд гиперин, кверцетин зэрэг флавоноид, сапонин, гликозид, фитостерин, каротин, холин, эдээлгийн бодис, лейкоантоциан, алим, нимбэг, аскорбины хүчилтэй.
-Жимс, хүнсний ногоо хоёрын ялгаа. Ингэс асууны учир нь манайхан өдөр тутмын хүнсэндээ төмс, лууван түлхүү хэрэглэдэг. Үүнийгээ хангалттай жимс хэрэглэсэн гэж үзэх тохиолдол байна. Үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Жимс, ногоо нь хүнсний хоёр өөр бүлэг учраас ялгаатай. Жимс ногоо 2-ын ялгаа Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсийг 6 төрөл болгон ангилдаг. 1. Үр тарианы төрөл (гурилан бүтээгдэхүүн, будаа,) 2. Махны төрөл 3. Хүнсний ногооны төрөл 4. Өөх тосны төрөл 5. Сүүний төрөл 6. Жимсний төрөл Эдгээр 6 бүлэг хүнсий бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тэнцвэртэй хэрэглэж байж амин дэм, эрдэс бодис, уураг, өөх тос, нүүрс усыг авч байдаг. Хүнсний ногоо, жимсний төрөл нь амин дэм, эрдэсийн эх үүсвэрийг хангаж өгдөг учир аль альныг өдөр бүр хэрэглэж байх хэрэгтэй
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй