8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ

2017-04-30 13:20:00

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнд 24 орны 70 гүйгчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1189.30 км гүйсэн байна.

Хөнгөн атлетик болон уулын спортын мастер Б.Буджаргал тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож, ийнхүү түрүүллээ. Тэрбээр 2014 онд анх удаа оролцож тавдугаар байр, 2015 онд 10 дугаар байр, 2016 онд дөрөвдүгээр байрт тус тус орж байжээ.

Мөн манай улсаас Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал болон Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаан өдрийн гүйлтэд тус тус амжилттай оролцсон байна.

Энэ жилийн тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 1 миль буюу 1,6 км-ийн тойргоор явагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл