
Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд эмэгтэй гурван жүдочийг шигшээ багтаа авах талаар санал ирүүлсэн байна. "Токио-2020" олимпын наадамд Азербайжанчууд жүдогийн эмэгтэй багаа хүчирхэгжүүлэхээр зарим нэг улс орнуудаас жүдочид урьсан байна. Тодруулбал, -48кг-д Э.Базаррагчаа, -52кг-д П.Буянхишиг, -57кг-д М.Ичинхорлоо нарыг Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс барилдахаар урьжээ. Манай залуу жүдочид тус улсын нэрийн өмнөөс барилдахаар шигшээ багтайгаа хамтарсан бэлтгэл хийхээр очсон байна.



