8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 13 жүдоч зодоглоно

2017-05-05 17:53:53

Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох бөгөөд өнөөдөр тэмцээний техникийн хурал болж, сугалаа татсан байна. Энэ удаад манай улс нийт 13 тамирчнаа тус тэмцээнд сойж байна.

Зүүн Азийн аваргад өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг:

Эрэгтэй
60 кг: Батгэрэлийн Мягмардорж /ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин. 2017 оны УАШТ-ий мөнгөн медальт/
66 кг: Баттогтохын Эрхэмбаяр /”Увс нуур” дэвжээний тамирчин. 2017 оны УАШТ-ий мөнгөн медальт/
73 кг: Бат-Эрдэнийн Пүрэвдаваа /”Женко” клубийн тамирчин/
81 кг: Баянмөнхийн Гаажадамба /”Женко” клубийн тамирчин. Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт/
90 кг: Эрдэнэхүүгийн Мөнхжаргал/ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин/
-100 кг: Батхуягийн Мөнх-Алдар /Монголын Жүдо Академийн тамирчин/
+100 кг: Энхжаргалын Энхтөр/”Тэмүүжин” клубийн тамирчин/

Эмэгтэй 

48 кг: Ганбаатарын Наранцэцэг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
52 кг: Ганболдын Ганцэцэг
57 кг: Цэрэгбаатарын Хулан /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин Гран При тэмцээний хүрэл медальт/
63 кг: Баярбатын Баасанжаргал / Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин/
-78 кг: Батбилэгтийн Мягмарцэнд /”Женко” клубийн тамирчин/
+78 кг: Эрдэнэбилэгийн Гандиймаа / Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, УАШТ-ий хүрэл медальт/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment