Цахим ертөнцөд охид бүсгүйчүүдэд фото модель болгох санал тавьж, улмаар өөрийнхөө студид урьж нүцгэн зургийг нь авч, түүнийгээ эргүүлж охидын эсрэг ашигладаг гэх Ч.Өнөртүвшин гэх залуугийн талаарх мэдээлэл цацагдагдаж байсан билээ. Түүнийг надтай ирж уулзахгүй бол нүцгэн зургийг чинь цахим сүлжээгээр тараана, найз залууд чинь үзүүлнэ гэх мэтээр дарамталж улмаар бэлгийн дур хүслээ зүй бусаар хангадаг хэмээгээд байсан юм. Тэгвэл уг хэргийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүний авсан зураг болон харьцсан бүсгүйчүүдийн дотор бэлгийн дарамтад орсон ямар нэг хохирогч гарч ирээгүй учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Бэлгийн дур хүслээ зүй бусаар хангадаг гэх залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2016-01-05 10:40:00