Чингэлтэй дүүргийн Х хороонд өнгөрсөн ням гаригт согтуу иргэн агсам тавьж, улмаар түлсэн хэрэг гарчээ. Тус хороонд оршин суух 15 настай охины хүргэн ах нь согтуу ирээд "Хоолоо ямар удаан хийдэг юм бэ" хэмээн агсам тавьж халуун тогоотой хоолыг нь өшиглөжээ. Охин маш ихээр түлэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн аж. Хэргийг Чингэлтэй Энэ дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
"Хоолоо ямар удаан хийдэг юм бэ" хэмээн түлжээ
2016-01-05 11:50:00