8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мазаалай цом 2017" бартаат замын уралдааны болно

2017-06-02 10:11:00

Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом 2017" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү тэмцээн нь Монголын бартаат замын авто спортын сонирхогчид болон мэргэжлийн тамирчдын дунд зохиогддог юм. Тэмцээн маргааш нөгөөдөр  09:00 цагт Морингийн даваанд зохиогдох аж.

Тус тэмцээн:

• Сонирхогчийн ангилал буюу ТR1

• Мэргэжлийн ангилал буюу ТR3

• Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6

• UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал Тэмцээний хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм байна. Өнгөрсөн жил “Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид гурван машин засварлаж хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Тодруулбал, Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачгаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ.

Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг. "Говийн их дархан цаазат газар"-т уаз 469 , Landcruiser 77 , Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн. Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсож байсныг засварлаж өгсөн байна. Мөн Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Энэ жилийн “Мазаалай 2017” тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд энэхүү ажлаа жил бүр уламжлал болгох гэнэ.

Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, “Зөв Монгол Ирээдүй” ТББ-ийн Удирдах зөвлөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин Н.Сувд, УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар нарын олны танил эрхмүүд багтдаг гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл