Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд гал дөхсөнийг нууцалжээ. Төрийн ордны хаалганаас утаа савсахыг харсан иргэн Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай мэдээллийн төвд дуудлага өгснөөр гал гарах гэж байсныг мэджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж галын шалтгааныг тодруулах, хэргийн газрын үзлэг хийх гэсэн ч Төрийн тусгай хамгаалалтын газрынхан “Цагдаад шалгуулах шаардлагагүй” хэмээн буцаасан байна.
Төрийн ордонд гал гарах дөхсөнийг нууцалжээ
2016-01-05 12:52:00