8o
Улаанбаатар хот
mobile menu

Зудын голомтонд байгаа малчдад бэлэн мөнгө олгоно

2016-01-05 13:02:00

Улсын онцгой комисс шинэ оны эхний хуралдаанаа хийлээ. Энэ үеэр өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 суманд өвөлжилт хүндэрсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн юм. Харин зудтай байгаа аймгуудад улсын төсвөөс тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээс гадна Улаанзагалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа малчдад бэлэн мөнгөнөөс гадна хувцас, хүнс тэжээл олгохоор болжээ. Энэ талаар Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа энэ талаар "Шинэ оны өмнөх Онцгой комиссын хуралдаанаас манайд тодорхой үүрэг өгсөн л дөө.

Үүний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/ шуурхай ажилласан. Энэ үеэр олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн “Улаан хавирган сар” холбооноос шинжээчид манай улсад ирсэн юм. Тэд Архангай, Төв аймагт ажиллаж зудын эрсдэлийн байдалд үнэлгээ өгсөн. Хамгийн сүүлийн үнэлгээг бид өнгөрсөн сарын 25-30-нд Архангай аймгийн сумдад хийсэн. Одоогийн байдлаар Олон улсын улаан загалмай хороо 300 сая төгрөгийн тусламжийг зудад өртсөн, өндөр эрсдэлтэй өрхүүдэд олгохоор шийдээд байна. Мөн Английн улаан загалмай нийгэмлэг 140 орчим сая төгрөгийн тусламжийг зургаан аймагт үзүүлэхээ илэрхийлсэн. Эхний ээлжид бид 1600 өрхийг энэ тусламжид хамруулна.

Үүнээс 400 орчимд нь бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм. Энэ ажлыг бид “Жи мобайл” компанитай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ “Хэрвээ өвөлжилт хүндэрвэл танд ямар тусламж хэрэгтэй вэ” гэдэг асуулт асуухад бэлэн мөнгө, хүнс, дулаан хувцас, өвс тэжээл гэсэн сонголт үлдээхэд малчдын олонх нь бэлэн мөнгө, хүнс, дулаан хувцас, өвс тэжээл гэсэн дарааллаар хариулсан. Тиймээс нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг ХААН банкаар дамжуулан олгохоор бэлтгэж байна. Тэгэхээр аймгуудын улаан загалмайн хороод Онцгой байдлын комисстойгоо хамтарч эрсдэлтэй өрхүүдээ тодорхойлж байгаа гэсэн үг" хэмээн ярьсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Surmaa arhangai
oboljiltiin talaar UOKomiss sain ajillaj olon cuhal arga hemjee avc heregjyylj baina.Ene Oyunbaatar said ovoo shyy,Ajil heregc hyn umaa.
2016/02/11 103.17.108.42
sss
арван жилд байхдаа жил бүр л лаа, шүдэнз энэ тэр өгдөг байсан. даан ч жил ирэх тусам л мах үнэд орсоор л. . .
2016/01/05 103.17.108.42