2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Мөрдөн байцаах газрын 2 давхарт суух мөрдөн байцаагчийн өрөөний тааз нуржээ. Азаар уг нуралтын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй байна. Харин байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулжээ. Уг Мөрдөн байцаах газрын байр нь 1930-аад онд модоор баригдсан байр бөгөөд 2013 онд мөн л таазнаасаа нуралт өгч, Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “Уг барилгад хүн ажиллуулж болохгүй аюултай байдал үүссэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан аж. Тус байранд одоогоор Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрладаг юм.
Уг байрны асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүй бол төрийн алба хаагчид болон иргэдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсээд байгааг сануулж байна.