8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мазаалай цом 2017” эхэллээ

2017-06-03 16:30:00

Дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Мазаалай цом 2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах тус тэмцээн ирэх амралтын өдрүүдэд өнөөдөр эхэлж маргааш хүртэл Морингийн даваанд болох юм. Тус тэмцээн дөрвөн ангиллаар аваргуудаа тодруулна. Үүнд:

Сонирхогчийн ангилал буюу TR1

Мэргэжлийн ангилал буюу TR3

Truck ангилал буюу Том оврын автомашин 4*4, 6*6

UTV ангилал гэсэн дөрвөн ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн болон utv ангилал болох бол хоёр дахь өдөр Мэргэжлийн болон Truck ангиллын аваргууд тодорно. Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” төрийн бус байгууллага, Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл