8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ

2016-01-05 13:18:00

Засгийн газраас 2012 оноос хойш хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Сар бүрийн 20-ны өдөр ордог байсан хүүхдийн мөнгө өнгөрсөн арванхоёр дугаар сарын мөнгө ороогүй бөгөөд улсын төсөв бүрэн бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлуулаад байсан. Тэгвэл нэлээд удаан хүлээлгэсэн хүүхдийн мөнгө орж эхэлсэн байна. Капитал, Худалдаа хөгжлийн банк, Хас банк зэрэг банкууд хүүхдийн мөнгийг өнөөдрөөс дансанд нь байршуулж эхэлжээ. Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг нэг сая 30 мянга гаруй хүүхэд авах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл