СБДийн нутаг Цагдаагийн гудамж, 100 айлын “Зөгийний үүр” барилгын дэлгүүрийн хойд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, төв шуудангийн урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч М нь явган зорчигч 22 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Энэ мэт хальтиргаа гулгаатай үед жолооч нар болгоомжгүй үйлдлээсээ болж бусдыг хохироож байгаа хэрэг буурахгүй байна.