8o
Улаанбаатар хот
mobile menu

”Dai-Ichi open-2017” нээлттэй тэмцээн болно

2017-06-07 18:05:00

Снукер биллъярд сонирхогчдын дунд "Dai-Ichi open-2017" нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний эхний найман байрны шагналын сан  гурав, нийт шагналын сан 10 сая төгрөг байх аж.

Тодруулбал үүнд өнгөрсөн жилийн нэгдүгээр байрны шагнал болох хурдан удмын даага, энэ жилийн тэргүүн байрыг мөн хурдан удмын даагаар зэрэг байлах гэнэ. Тэмцээнд нийт 32 тамирчин оролцох бөгөөд МБиХ-ны тамирчдын чансаанд нөлөөлөх аж. Үүнд оролцсон тамирчин бүр “Дай-Ичи” снукер клубийн зүгээс олгох гарын бэлгийг гардах агаад бүртгэл энэ сарын 5-аас 9-ны хооронд явагдаж байна. Гэхдээ оролцогч та өөрийн биеэр дээрх снукер клубт очиж бүртгүүлэх шаардлагатай гэнэ.  

Тэмцээн энэ сарын 10, 11-нд болохоос гадна хураамж нь 100 мянган төгрөг аж. Нэмж хэлэхэд тэмцээний албан хувцаслалт, ес зүй, дүрмийг нягт баримтлахыг зохион байгуулагчид анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл