Өнгөрсөн сарын 23-ны орой Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми 8 нисдэг тэрэг Налайх дүүрэгт осолдсон хэрэг гарсан. Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан, 37 настай, ахмад Н.Батбаярын ар гэрийнхэнд Батлан хамгаалах яамнаас байр өгөхөөр яригдаж байгаа бөгөөд одоогоор тушаал, шийдвэр нь хараахан гараагүй байгаа аж. Бусад гэмтсэн 10 хүний таван хүн эмнэлгээс гараад байгаа билээ.