8o
Улаанбаатар хот
mobile menu

Хакүхо башёг тэргүүлж байна

2015-11-18 09:02:00

Мэргэжлийн сүмо бөхийн  Кюүшюү башё амжилттай үргэлжилж байна. Башёгийн 10 дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг давснаар ганцаараа унаагүй тэргүүлж байна. Харин бэртлийн улмаас өнгөрсөн башёг өнжсөн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давсан юм. Өнгөрсөн сарын башёг тэргүүлж эзэн хааны цом хүртсэн  ёкозүна Какүрюү М.Ананд озэки Гоэйдод өвдөг шороодлоо. Ирээдүйн аварга хэмээн олны найдварыг хүлээгээд буй  озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар 5 даваатай боллоо.Тэрбээр өвдөгний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадахгүй байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment