8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв туршилтаар ажиллаж эхэллээc

2016-01-07 10:03:00

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдаанй төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэллээ. Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа 25 байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Туршилтаар ажиллаж эхэлснээс хойш  эхний өдөр 546, хоёр дахь өдөр 561 иргэн буюу нийт хоёр өдрийн турш 1107 иргэн нэгдсэн төвөөс үйлчилгээ авчээ. Энэ нь төвийн үйл ажиллагаа чигдэрч, бүрэн хүчин  чадлаараа ажиллахад үйлчлүүлэх иргэдийн урсгал багагүй нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна гэдгийг албаныхан онцоллоо.

Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.
/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Захирагчийн ажлын алба
Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
Ус сувгийн удирдах газар
Нийслэлийн Архивын газар
Нийслэлийн Аялал жуулчлалын газар
Нийслэлийн Агаарын чанарын алба
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
Нийслэлийн Боловсролын газар
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
Нийслэлийн Авто замын газар
Нийслэлийн Татварын газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
Нийслэлийн Соёл урлагийн газар
Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Нийслэлийн Онцгой байдлын газар
Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар цаашид тус төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд стандарт, журам батлах, нийтийн тээврийн чиглэлийн цагийн хуваарийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр холбогдох албаныхан үүрэг өглөө. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагааг 2016 оны 01 сарын 14-ний өдөр зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлэ, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment