8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан орны 50 гаруй тамирчин оролцох "Говь-225км" марафон маргааш эхэлнэ

2017-06-23 14:23:18

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос /МХХМГ/ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйх, аялал жуулчдыг татах, холбоогоо сурталчлах зорилгоор "Говь-225км" Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Марафонд Монгол,Солонгос, Хонконг, Америк, Финланд, Малайз улсын 50 гаруй тамирчид зургаан өдрийн турш УБ-Дундговь-Өмнөговь-Ёлын ам-Хонгорын элс-Баян заг-Онгийн хийд-Элсэн тасархай-УБ маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км зам туулах юм. Монгол Улсаа төлөөлж МХХМГХ-ны шигшээ багийн тамирчин, ОУХМ, 100км-н Монгол улсын рекордч Улсын хошой аварга, 100км-н Чэжү олон улсын тэмцээний аварга, 100км-н Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, "Говь-225км 2016" Олон улсын Олон өдрийн марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин Д.Бадамхатан оролцох аж. Мөн 2015 он Уулын жимийн 85км-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны оролцогч, рекордч, 2015 он 12 цагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний рекордыг шинэчлэн тогтоож ОУХМ-ын болзлыг биелүүлж алтан медаль хүртсэн, 2015 он Говь-225км Олон улсын марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин Ч.Батжаргал, ОУХМ Б.Алдармаа, ахмад тамирчин Г.Оргодол нар оролцох гэж байна. Тэмцээн маргаашнаас эхлэн 6 хоног үргэлжлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаа 07:30 цагт Монголын Үндэсний олимпийн хороонд болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэбаатар
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/23 212.47.246.21
Нарантуяа
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
2017/06/23 62.210.129.246
Солонго
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/23 217.115.10.131
Мөнхсоёл
Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!
2017/06/23 176.126.252.12