8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гарч, Салхилж явсан хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч гэмтээсэн өдөр

2017-06-23 18:40:00

Их ажлын ард гарсан нэгэн 7 хоног ийнхүү өнгөрч байна. 7 хоногтоо төлөвлөсөн ажлаа амжилт бүтээлээр дуусгаж байгаа эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Улс эх орны нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна.

Мөнгөн дэвсгэрт гэхээс илүүтэй өнгө, будаг нь халцарсан чихрийн цаас шиг харагдана

Урин дулаан цаг ирж хэн хүнгүй агаар салхинд гарч амарч, зугаалахыг илүүд үзнэ. Тэдний нэг нь би. Ажил амралтаа зохицуулан байж хааяадаа нэг хотоос зайдуухан салхинд гарна. Хотын их дуу чимээнээс нэг өдөр ч гэсэн хол байх үүднээс гэр бүлээрээ салхинд гарав. Замдаа гарсан бид машины радиогоо сольж долгион тааруултал “Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй” хэмээн мөнгөний сүлд дуу эгшиглэнэ. Бид ч дагаад дуулав. Үүнтэй зэрэгцэн төрсөн бодол болон монгол мөнгөний үнэ цэний талаарх сэтгэгдлээ ийнхүү сийрүүлэв.

Холын зам дагуух жижиг, том овоонуудад замын гийчид үдэлж бууна. Бид ч тэдний адилаар нэгэн овоонд бууж өргөл өргөв. Хадаг яндар, идээ будаагаа өргөж буй хүмүүсээс гадна мөнгө тавьж байгаа нь олонтаа. Цааш хөдөлж ахин нэг овоон дээр очиход 10, 20, 50, 100-тын дэвсгэртээр дүүрсэн байлаа. Нар, салхи, бороо, цас гээд байгалийн шалгуурт элэгдэж гандаж хуучирсан дэвсгэрт тэр хавьдаа л “хог” мэт хөглөрнө. Салхинд хийсч газарт унасан дэвсгэртийг дээгүүр алхах нэгэн ч байна. Зарим нь элэгдэж хуучирч мөнгөн дэвсгэрт гэхээс илүүтэй өнгө, будаг нь халцарсан чихрийн цаас шиг харагдана. Монголчуудыг дуурайж гадаад иргэд  ч овоонд мөнгө тавина. Гэхдээ тэд зөвхөн монгол мөнгө тавина. Доллар, Юань, Рубль тавих хүн огт үгүй. Үүнээс л монгол мөнгөний үнэ цэнэ ямар байгааг харж мэдрэв.   

Нар, салхи, бороо, цас гээд байгалийн шалгуурт элэгдэж гандаж хуучирсан дэвсгэрт тэр хавьдаа л “хог” мэт хөглөрнө. Салхинд хийсч газарт унасан дэвсгэртийг дээгүүр алхах нэгэн ч байна. Зарим нь элэгдэж хуучирч мөнгөн дэвсгэрт гэхээс илүүтэй өнгө, будаг нь халцарсан чихрийн цаас шиг  харагдана.

Аль ч улс орны мөнгөн дэвсгэрт үнэ цэнэ өндөр. Тэр тусмаа монголын үндэсний мөнгөн тэмдэгт илүү үнэтэй байх учиртай.  800 гаруй жилийн их түүхтэй, Манжийн дарлалд 200 жил нухлагдахдаа ч үнэ цэнээ гээлгүй улам боловсронгуй болж шинэчлэгдэж ирсэн баялаг түүхтэй учраас илүү үнэ цэнэ байх ёстой. Гэтэл өнөөдөр монгол мөнгөний үнэ цэнэ хэр байна вэ. Нийгмийн аль ч давхаргад мөнгийг дээд мэт тахин шүтэж түүний төлөө нойр хоолой умартан ажил хөдөлмөр эрхэлж олдог. Зарим нь худал хэлж, хулгай хийж олж байна. Харин хэрэглэхдээ үнэ цэнэгүй болгосоор л. Үүнд гурван шалтгаан, гарах арга зам, ач холбогдолыг нь энд дурдая.

  1. Бага болон өсвөр насныхан мөнгөний үнэ цэнэ, хэрэглээний талаар мэдээлэл мэдлэг дутмаг байдал.  бага мөнгөн дэвсгэртийг элдэв янзаар хуйлж хэлбэрт оруулж хадгалдаг. Энэ нь мөнгөн дэвсгэртэй харьцах соёл мэдлэггүйгээс хадгалах байдал, насжилтийг багасгаж байгаагийн нэг илрэл. Үүнээс гарахын тулд гэр бүлийн хүрээнд эцэг, эхчүүд хүүхдүүддээ мөнгөн дэвсгэртэй цэвэр нямбай, ариг гамтай хэрэглэдэг гэдгийг ойлгуулах нь чухал. Хүүхэд гэр бүлийн хүрээнд бие хүн болж төлөвшдөг учраас хүлээж авах ойлгох чадвар нь илүүтэй.

Тэр тусмаа монголын үндэсний мөнгөн тэмдэгт илүү үнэтэй байх учиртай.  800 гаруй жилийн их түүхтэй, Манжийн дарлалд 200 жил нухлагдахдаа ч үнэ цэнээ гээлгүй улам боловсронгуй болж шинэчлэгдэж ирсэн баялаг түүхтэй учраас илүү үнэ цэнэ байх ёстой.

     2. Уул, овоон дээр мөнгөн дэвсгэрт тавьж “хог” болгож байгаа явдал дараагийн шалтгаан. Уул овоонд дээр хамгийн их өргөдөг нь 10-т, 20-т 50-т, 100-тын дэвсгэрт. Хааяа 500-т, 1000-тын дэвсгэрт харагдана. Энэ нь нэг мөнгөн дэвсгэрт хэвлүүлж гүйлгээнд гаргах хүртэлх зардлыг мэддэггүйтэй холбоотой.  Мөнгөн дэвсгэртийн зардлыг олон нийтэд мэдээллэх, ил болгох. Жишиг хэлбэрээр ганц, нэг бага мөнгөн дэвсгэртийг зардлыг ил болгосноор энэ мөнгө бидний гарт ирэх хүртлээ мөн адил мөнгө зарцуулдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр  үндэстний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнэ, хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Жишиг хэлбэрээр ганц, нэг бага мөнгөн дэвсгэртийг зардлыг ил болгосноор энэ мөнгө бидний гарт ирэх хүртлээ мөн адил мөнгө зарцуулдаг гэдгийг ойлгуулах нь чухал. Ингэснээр  үндэстний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнэ, хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой. 

    3. Мөнгөн дэвсгэртийн хэрэглээ болон түүнтэй харилцах соёл, насжилт, зардлыг таниулах, ойлгуулах, энэ талаар мэдлэгтэй болгох үүднээс ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багцалсан хэлбэрээр тусгаж өгөх. Улмаар ЕБС-ийн сурагчид мөнгөний талаар суурь ойлголттой болно. Ингэснээр ирээдүйн монгол иргэн үндэсний мөнгөтэй зөв харьцаж, түүний үнэ цэнийг ойлгож соёлтой хэрэглэж сурна. Цаашид эцэг, эх болж үр хүүхдүүддээ мөн энэ дадал, мэдлэгээ хуваалцаж үеийн үед үндэсний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг ойлгоно.   

Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэ цэнийг нэмэгдүүлэх, насжилтийг уртасгах, зөв соёлтой хэрэглэхэд дээрх гурван шалтгааныг шатлалтайгаар нийгмийн идэвхтэй давхарга болох өсвөр, үе залуучуудад ойлгуулж таниулах шаардлагатай. Ингэснээр  Монгол хүн бүр үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг ухамсарлаж ойлговоос үндэсний мөнгөн тэмдэгт өдрөөс өдөрт, үеийн үед үнэ цэнэ нь нэмэгдэх учиртай.  

Иргэн та сонгуулиа өгөхгүй бол "луйвардана" шүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад хоёрхон хоног Ерөнхийлөгчийн сонгууль болоход гурав хоногийн хугацаа үлдсэн байна. Монгол төрийн алтан жолоог хэнд атгуулах вэ гэдэг  түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө монголчууд бид тулж ирлээ. Юун түрүүнд сонгууль цэвэр шударга явагдаасай гэсэн туйлын чин хүсэл байна. Учир нь сонгууль дөхөх тусам янз бүрийн мэдээлэл гарч, шударга бус үйлдэл хэрээс хэтэрлээ.  Сонгогчийн саналыг луйвардах гэсэн арга нарийсч байгаа талаар нэгэн иргэн манай сайтад мэдээлэл өгсөн юм. Тус иргэн Н Сонгино хайрхан дүүргийн 25 хорооны .... тоотод амьдардаг аж. Гэтэл хэд хоногийн өмнө тухайн айлд хорооны ажилтан ирж, регистрийн дугааруудаа өгчих, өөр  санаа оноо байна уу гэж асуусан байна. Мөн үүнээс гадна Чингэлтэй дүүргийн Хайлаастад амьдардаг иргэн Т 10 регистрийн дугаар  олж өгөөд нэг ноолууран цамц авсан ч тохиолдол байна. Мөн дараагийн нэг жишээг энд дурьдахад СХД-ийн Орбит хэсэгт амьдардаг өндөр настан Д-ийн гэрт хорооны хүмүүс очиж, 50 мянган төгрөг өгөөд явсан байна. Энэ мэтчилэн ил цагаан луйвар явагдаад эхэлсэн байна. 

Өчигдөрхөн БЗД-т 500 гаруй ноолууран цамц тараасан хэрэг мөн гарчээ. Түүнийг сурвалжилж байсан сэтгүүлч, зураглаач нарыг саатуулж мөн байцаалт авсан байна. Сэтгүүлч, зураглаач нарыг 5 цаг гаруй байцаалт авсан байна.  Дээр гарсан үйлдэлүүд хэрээс хэтэрч, ил цагаанлаа гарсан тул цагдаагийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна.Зарим хүмүүсийн яриагаар бол 20 мянган төгрөг ч өгсөн иргэд авч байна гэсэн мэдээлэл байна. Энэ сонгуульд “Дорж ялна уу, Дондог ялна уу” надад хамаагүй гээд сонгуулиа өгөхгүй, аль эсвэл хэн нэгэнд регистрийн дугаараа мөнгөөр өгч болохгүй. Хамгийн чухал зүйл бол та бидний сонгох эрх. Монголчууд бид  эв нэгдлийн илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгч хүчний ерөнхий командлагч Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа хариуцлагатай энэ үед хэнд ч саналаа худалдахгүй, хамгийн идэвхитэй саналаа өгөх ёстой. “Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог”  гэсэн мэргэн үг ч байдаг. Тэгэхээр заавал эрхээ эдлэж, сонгуульдаа саналаа өгөх хэрэгтэй. Сонгууль дөхсөн энэ үед иргэн таны гэрт сонгогчийн үнэмлэх очиж байгаа. Айл өрх бүрт очиж байгаа сонгогчийн үнэмлэхээ та сайн ажиглаж үзээрэй. Танай өрхийн гишүүдийн тоонд танихгүй хүн нэмэгдсэн юм биш биз. Энэ бас луйвар. 
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн  18-р хорооны  147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн  дунд маргаан үүссэн тохиолдол гарсан. Учир нь  тус хороонд оршин суугч иргэн  А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний нэр бүртгэгдсэн байсан бөгөөд түүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байсан. Саяханы нэг жишээг дурьдахад, Яруу найрагч Ц.Хулангийнх хоёр танихгүй хүнээр бүл нэмсэн талаар мэдээлэл мөн гарсан. Яруу найрагч Ц.Хулан хэлэхдээ “Миний сонгогчийн үнэмлэх манайд ирсэн. Манайх Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 17-гийн 24 тоотод байдаг. Гэтэл манай хаяган дээр Ц.Энхцэцэг, Т.Батбаяр гэдэг хоёр танихгүй хүн бүртгэгдчихсэн байна. Үүнийг манай хорооныхон мэдээд, танайд ийм хүн амьдардаг уу гэж асуусан. Би үгүй гэсэн. Гэтэл компьютерт нь бүртгэгдээд ороод ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, энд ямар нэгэн “но” будилаан явж байна. Миний ханийн нэр алга. Гадаадад суралцаж байгаа хүүгийн маань нэр байхгүй байгаа. Тиймээс л би сонор сэрэмжтэй бай гээд байна” хэмээн хэлсэн. 
Энэ үйл явдал ганцхан Яруу найрагч Ц.Хулангийнд гарсан ч юм биш.  Айл болгонд энэ мэтээр танихгүй хүн нэмж бүртгэсэн талаар эх сурвалжууд дуулгаж байна.  Үүнийг хууль хүчний байгууллагынхан шалгамаар байна шүү. Иргэн та мөн шалгуулах бүрэн эрхтэй шүү. Энэ мэт луйвар явж байгаа учраас иргэн та хариуцлагатай сонгуулиа заавал өгөөрэй. Иргэн таны саналаар эх орны хувь заяа шийдэгдэнэ. Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай.

Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа. 

Уг зарлигт: 

    Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.    
    Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. 
    Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байна. 

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргах болсон учир шалтгаан: 

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаар, Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн билээ. Үүний бодит нэгэн жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Их цагаан туг юм. 

Их Монгол Улс нь монгол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл, монгол төрийн уламжлалыг хадгалсан шинэ нэгдэл байв. Монголын эзэнт гүрний удирдагчид үндэсний уламжлалд тулгуурлан шинэ бэлгэдлийг бүтээсний нэг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл- Их цагаан туг билээ. Монголчууд энэ цаг үеэс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байж; нэгэн тугийн дор энх тайвнаар оршин амьдардаг болсон. Уг бэлгэдэл бол Монголын эзэнт гүрэн хүчтэй байх, Монгол үндэстэн улам бүр нягтарч эвлэхийн гол үндэс болсон юм. 

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах энэхүү бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв. Тухайн цаг үе бүхэнд монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй бөгөөд энэ бүхэн сургамж болон үлджээ. 

Их цагаан тугийг бүтээх, гүнээ хүндэтгэн дээдлэх, холбогдох хорио цээрийн тухай:           

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”; 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”; 4 дэх хэсэгт “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”; Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн туг мөн” хэмээн тус тус заажээ. 

Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд хэвшин тогтсон боловч хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарав. 

Тухайлбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”; 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан боловч аймаг, сум, зарим олон нийтийн байгууллага, иргэн Төрийн тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглаж байна. 

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг; Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл; Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл: Монгол Улсын Төрийн тугийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа юм. 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж; Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгаж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх; биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон зарлиг гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно. 

Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох нөхцөл бүрдэх юм.   

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж ШАЛГААРАЙ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна.

Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна.

Салхилж явсан хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалсан хэрэг гарчээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын III багийн нутаг, Улаанхошуу хэмээх газарт салхилж явсан хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалаад зугтаасан хэрэг энэ сарын 09-нд гарсан байна. Тухайн үед хүүхдүүд хутгалууллаа гэх дуудлагыг цагдаагийн газарт өгч, шалгуулж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хүнд бэртэл авсан учраас яаралтай хагалгаанд орсон гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Нэг нь цээжин газраа хутгалуулж их хэмжээний цус алдсан бол нөгөө нь өгзгөн тус газартаа хутгуулжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг мөрдөн шалгаж сэжигтэн Б-г илрүүлэн баривчилжээ. 

Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хэрлэн голд живж амиа алджээ

Өчигдөр  буюу энэ сарын 22-нд Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг, Хэрлэн голд, тус сумын харъят Л /эр.52н/ нь живж  нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.  Он гарсаар улсын хэмжээнд 28 хүн усанд живж, амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь хүүхэд байсан бол 22 нь насанд хүрэгсэд байжээ.  

Онц хүнд гэмт хэрэгтнийг яллав

70 настай эмэгтэй Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ амиа алдсан хэрэг 2015 онд гарсан. Уг хэргийг шүүхээс шийдвэрлэжээ.

Өндөр настан З-г онц харгис хэрцгий аргаар буюу хоолойг нь хэрчиж, амь насыг хөнөөсөн хэргийг Герман улсад төрсөн, 24 настай Б үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаачийн гэрээс монетон бөгж, хутга, алчуур, таблет, нокиа маркийн гар утас алдагдсан болох нь тогтоогджээ.

Сэжигтэн Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээдэггүй, хавтас хэргийн материалтай танилцахдаа элдэв аргаар цаг хождог, өмгөөлөгчөөс татгалзаж дахин дахин солих, өвдсөн мэт жүжиглэн эмнэлэгт хэвтэх, хэвтүүлэхийг шаарддаг, өлсгөлөн зарлах зэргээр мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг илтэд хүндрүүлснээс үүдэж, энэ хэрэг багагүй хугацаанд сунжирсан байна.

Ийн удааширсан онц хүнд хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Б-д 25 жилийн хорих ял оногдуулжээ. Ингэхдээ ялын 2 жилийг нь гянданд, 23 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Qq
Huuli huchnii udardlaguud MANd uilchilj bn!!!
2017/06/23 172.58.139.68