12o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа жолооч нарт хариуцлага тооцно

2016-01-07 13:20:00

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд автотээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ. Түүнчлэн автобусны буудал дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Choi
Za hiih yma olj ydach bolido
2016/01/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment