8o
Улаанбаатар хот
mobile menu

Мянган тэмээний уралдаан болно

2016-01-07 14:28:00

 “Тэмээн поло” тэмцээн ирэх гуравдугаар сарын 05-07-нд Өмнөговь аймагт болох гэнэ. 2000 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын "Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооноос монгол тэмээг хамгаалах, өсгөхөд чиглэсэн шинэ менежмент нэвтрүүлж, дорвитой үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тус тэмцээн юм. Уг тэмцээний үеэр улсын, бүсийн, аймгийн аварга тэмээчинг шалгаруулдаг бөгөөд тэмээний уралдаан зохион байгуулдаг билээ. 10 гаруй жил уламжлал болгон зохион байгуулсан энэ тэмцээний үр дүнд 200 мянга болтлоо тоо толгой нь буураад байсан тэмээ 400 мянгад хүртлээ өсжээ. Сонирхуулахад, энэ жилийн уралдаанд 1000 тэмээ орох юм байна. Монгол анх удаа ийм олон тооны тэмээ уралдах гэж байгаа аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл