ХОНЬ - (3/21-4/19)
Худал хуурмаг бүхэн илрэнэ. Тодорхойгүй зүйлсийн мөн чанар тодорч, та хэн нь таны дайсан, хэн нь нөхөр болохыг ялгаж салгах боломжтой болно. Санхүүгийн асуудалд хянуур ханд, буруу тооцоо алдагдалд хүргэнэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.
ИХЭР - (5/21-6/21)
Бүтээлч сэтгэлгээ сэргэж, олон чухал санаа төрнө. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн. Энэ өдрийн гэрэл гэгээтэй бодол, хүсэл мөрөөдөл нь нэг сарын дотор хэрэгжин биелнэ. Мацаг барих, хоолоо сойх, бие махбодийг эрүүлжүүлэх дасгал хийхэд үр дүнтэй. Аян замд гарах, худалдаа арилжаа хийхэд олз омогтой.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.
АРСЛАН - (7/23-8/22)
Бүтээлч сэтгэлгээ сэргэж, олон чухал санаа төрнө. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн. Энэ өдрийн гэрэл гэгээтэй бодол, хүсэл мөрөөдөл нь сарын дотор хэрэгжин биелнэ. Мацаг барих, хоолоо сойх, бие махбодийг эрүүлжүүлэх дасгал хийхэд үр дүнтэй. Аян замд гарах, худалдаа арилжаа хийхэд олз омогтой.
ОХИН - (8/23-9/22)
Үйл явдлууд дараалан хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно. Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд ээлтэй.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвөлгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.
НУМ - (11/22-12/21)
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой.
МАТАР - (12/22-1/19)
Бүтээлч сэтгэлгээ сэргэж, олон чухал санаа төрнө. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн. Энэ өдрийн гэрэл гэгээтэй бодол, хүсэл мөрөөдөл нь нэг сарын дотор хэрэгжин биелнэ. Мацаг барих, хоолоо сойх, бие махбодийг эрүүлжүүлэх дасгал хийхэд үр дүнтэй. Аян замд гарах, худалдаа арилжаа хийхэд олз омогтой.
БУМБА - (1/20-2/18)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.
ЗАГАС - (2/19-3/20)
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно.