8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Ганбаатар “цагаан” сонгууль хийхийг уриалж, Наадмын амралтын хоногийг урагшлуулж тухай ярьж эхэлсэн өдөр  

2017-06-30 18:40:00

Улс төр, нийгмийн халуун сэдвээр дүүрэн байсан энэ 7 хоногийн ажлын сүүлийн өдөр мэнд хүргэе. Улс орон бүрт өөр өөрийн зүйр үг байдаг. Монгол ардын зүйр цэцэн үг нь амьдралын хар ухаан, сургамж, үнэлэмжийг шингээсэн байдгаараа бусад улс орны зүйр үгтэй ач холбогдлоороо төстэй ч Монгол хүний ахуйн ухаантай холбоотойгоороо онцлог ач холбогдолтой билээ. Ингээд “Дотроо хар хор санаж гаднаа магтах нь Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил” гэсэн сайхан зүйл цэцэн үгийн хамт өнөөдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоод байна. Тоймоо хүлээн авна уу.

Дахин санал хураалтаар анхаарах зүйлс

 Энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болоод байгаа билээ.  Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 07-нд болох тов гарсан. Ингэхдээ АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын дунд дахин санал хураалт болно. Ингээд дахин сонгуультай холбоотой дараах мэдээллийг хүргэе. 

 Дахин санад хураалтаар ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах хуультай 

Хоёр шатны саналын ирц хүрэхгүй тохиолдол ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт явуулах хуулийн заалттай аж. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 105.1. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 106.1. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.

 "Цагаан" сонголт хийх иргэдийн тоо өсөх үү, буурах уу 

Анхан шатны санал хураалтаар нийт саналаа өгсөн 1.3 сая сонгогчийн 18 мянга нь “цагаан" сонголт хийсэн гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн. Эдгээр 18 мянган хүн гурван нэр дэвшигчээс хэнийг нь сонгоогүй буюу Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болох  боломжгүй гэж санал өгсөн хүмүүс юм. Харин энэ удаагийн санал хураалтад "цагаан" сонголт хийсэн иргэдийн тоо өсөх үү, буурах уу. 

Иргэний үнэмлэхгүй бол ТҮЦ машины лавлагаагаар санал өгч болно

Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн тулд иргэн та саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очно. Ямар нэгэн шалтгааны учраас иргэний үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас лавлагаа авч сонгуульдаа оролцоно. ч очиж болно. Мөн  та хурууны хээгээ уншуулаад саналаа өгч болно. 

 Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж ШАЛГААРАЙ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Тиймээас иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна. Үүнээс гадна өмнө нь саналаа өгөөгүй болон сонгогчдын нэрсийг жагсаалтад байгаа эсэхдээ эргэлзэж байгаа иргэд burtgel.mn сайт руу орж, өөрийн овог нэр, регистрээ кириллээр бичиж, баталгаажуулалт хийж болох юм. 

Дахин санал хураалтын өдөр бүх нийтээрээ амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдоод байгаа билээ. Энэ өдөр нь бүх нийтээрээ амрах юм байна.  Мөн нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Маргаашнаас эхлэн автобензин, дизелийн түлшний албан татвар нэмэгдэнэ

Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмсэн билээ. Долоон төрлийн татвар өнгөрсөн тавдугаар сарын нэгэн, ирэх долдугаар сарын нэгэн буюу маргаашнаас, аравдугаар сарын нэгэн гэсэн гурван үечлэлээр нэмэгдэхээр 2017 оны төсвийн тухай хуульд тусгагдаад байна. Энэ дагуу маргааш өглөөнөөс эхлэн нэмэгдэх татваруудын тухай мэдээллийг хүргэж байна.

Автобензин, дизелийн түлшний албан татварыг нэмэгдүүлнэ

7 сарын 1-нээс автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Нэмэгдүүлэхгүй бол 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурна хэмээн тооцоолжээ. Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусч мэдэх юм.

Татвар төлөгчийн хувь хэмжээ ирэх сарын 1-нээс арван хувь болон өснө

Нийгмийн даатгалын шимтгэл дэх татвар төлөгчийн хувь хэмжээ ирэх сарын 1-нээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна. Мөн сайн дурын даатгуулагчид ирэх сарын 1-нээс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний найман хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм.

Приус автомашины татвар төлөх хэмжээг тэглэсэн хугацаа дуусна

УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм. Татварын нэмэгдэл өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжсэн. Үүнийг засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд ирэх долдугаар сарын 1-нээс нэмэгдэх "Приус"-ны татвар нэмэгдэхгүй юм байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 06 дугаар сарын 09-ны ээлжит бус хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар тогтоолоо гэх шийдвэрийг гаргаж байсан юм. Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдсөн. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм. 

Энэ шийдвэр хэвээрээ байгаа, "Приус"-ны татвар нэмэгдэхгүй гэж албаны эх сурвалж мэдээлжээ.  
 

С.Ганбаатар: Ард түмэн “цагаан” сонголт хийснээр МАНАН арилна

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Сонгогч олон түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье. Энэ бол олон Монголчуудын олон жил хүсч хүлээж байсан зүйл. МАНАН төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг луйвардаж төрийн дээр сандаалсаар л байна. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй. Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх  баригчдын гар хөл болсон. Маргаантай газрууд буюу 76 хэсэг дээр булхай хийсэн нь тогтоогдсон. Ард түмний 100 орчим саналыг тэд луйвардсан. Энэ талаарх баримтыг СЕХ-д албан бичгээр хүргүүлсэн.

Монгол төрийн толгойд сандайлж суусан МАНАН дахин дахин луйвар хийж байна. Хийж ханахгүй байна. Тэд өнөөдрийг хүртэл луйвар хийж ирсэн. Одоо дараагийн луйвраа ч хийхээр төлөвлөж байна.Үүнийг бид зогсооно. Ард түмэн бид зогсооно. Хагас сая хүний саналыг луйвардаж авсан энэ сонгуулийг эсэргүйцэж байна. Тиймээс сонгуулийн санал хураалт маргаантай байгаа газруудад дахин санал хураалт явуулахыг бид шаардаж байна. Мөн дахин санал хураалтад ард түмэн та бүхэн идэвхтэй оролц. Гэхдээ “цагаан” сонголт хийхийг уриалж байна. Ард түмэн “цагаан” сонголт хийснээр МАНАН арилж монголын улс төрийн тэнгэр үүр цайна гэв.

 

САЙН МЭДЭЭ: Харангадаж буй зээрнүүдийг аварч буй хамт олонд талархая

Дорнод аймгийн "Дорнын Их Гэгээ" компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Учир нь тус байгууллагын хамт олон харангадаж үхэж байгаа зээрнүүдийг аврах сайн үйлсийн ажил хийж байна. Тэд хоорондоо 10 км зайтай 2 усан сан хийсэн байна. Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.

Сайн үйлс бүхэн нь арвижих болтугай. 

Амралтын хоногийг урагшлуулж магадгүй

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын дөрөв хоног амрахаар байгаа. Учир нь хуулийн дагуу Үндэсний их баяр наадмаар ажлын 5 хоног амардаг бөгөөд энэ жилийн тав хоногийн амралтын нэг өдөр нь Бямба гарагт таарч байгаа юм. 

Гэхдээ Засгийн газар хуралдаж амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Хэрэв Засгийн газраас ажлын нэг өдрийг амралтын өдөр болгон зарлавал баярын дараа нөхөж ажиллана.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан тохиолдол 2 дахин ихэсчээ

ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2016 оны  1сарын 1-нээс 6-р сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад хоёр  дахин илүү могойд хатгуулсан байна. Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг аюултай аж. Ийнхүү могойд хазуулах тохиолдол нэмэгдэж байгаа учир дараах зөвлөмжийг хүргэж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа өөрөө сонгодог болно

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй" байхаар зохицуулах юм.

Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл даатгуулагч цаашид ажиллах сонирхолтой бол үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байх юм.

Шатахуун ачдаг машины шатахууны сав дэлбэрч нэг хүн амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд өчигдөр 19.00 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. 

Дэлбэрэлтийн улмаас өчигдөр компанийн хоёр ажилтан маш хүнд гэмтсэнээс нэг нь бас барсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нас барсан 39 настай Г нь “Нефть хангамж”-ийн гагнуурчин бөгөөд тухайн өдөр 34 настай Б-ийн хамт шатахуун тээвэрлэгч “FAW” цистерн машины шатахуун тээвэрлэгч савны тагны боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байхад уг осол болжээ. 

Шатахуун тээвэрлэгч хоосон байсан ч тасдагчнаас үүсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж дэлбэрэлт үүссэн байж магадгүй байна. 

Дэлбэрэлтийн улмаас Г, Б нарын хоёр гар, хөл хугарч Яаралтай түргэн тусламжийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. 

Гагнуурчин Г эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан бол Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс бүртгэн шалгаж байгаа ажээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ганбаатарыг ийм хүн гэж бодсонгүй. Юун хувиа хичээсэн хүн бэ. Ийм уриалга гаргаж болохгүй шүү дээ. Бараг насаараа ерөнхийлөгчийн сонголт хийвэд энэ хүнээс өөр хүн дэвшвэл цагаан өг гэх нь үү.
2017/07/02 182.160.3.170
манан бүү санал өг
би ганбаатарт өгсөн очихгүй сонголтондоо үнэнч байна хэнийнч бөглөхгүй байж болно гэсэн шд сех хоосон санал өгч болно уншигдан ман ан -д очихгүй гэсэн баярыг шоронд хийх естой шд энхболд
2017/07/02 66.181.184.213
ЦАГААН ХИЙНЭ ОЧИХГҮЙ БАЙСАНЧ БОЛНО
УГААСАА ЭНХБОЛД ЖИНХЭН ЛУЙВАРДСАН ЮМ ШД ХЭНЧ ТЭГЖ ХЭЛНЭ ЭНХБОЛД ЛУЙВАРДУУЛСАН БОЛ ТЭХЭЛ БАЙСАН ӨӨРСДӨН ДЭЭРЭЭ ТАВИАД ҮЗДЭЭ НЭГ ҮЗ ДЭЭ СЕХ Ч ЗУРАГТ БОЛГОНООР ЗАРЛАЖ ТАНИЛЦУУЛЖ Л БАЙСАН ХООСОН БОЛНО ГЭЖ
2017/07/02 66.181.184.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment