8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай жүдочид нийт 8 медаль хүртжээ

2017-07-03 14:35:08

БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдсөн юм. Харин энэхүү тэмцээнд манай улсаас нийт 27 тамирчин оролцсон билээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ, олимпийн мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгө, Армийн ДАШТ-ий аварга, ОУХМ Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медаль, "Алдар" спорт хороо, "Женко" клубийн тамирчин, Армийн дэлхийн аварга ОУХМ Г.Алтанбагана, 66 кг-ын жинд. "Женко" клубийн тамирчин ОУХМ Ё.Басхүү нар Гран При ангилалаас тус тус хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн -60кг-д МУГТ Д.Амартүвшин мөнгө, МУГТ Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл