8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 9,10-нд бүртгэнэ

2017-07-05 08:55:57

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр-наадам удахгүй болно.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  зодоглох бөхчүүдийг 2017 оны долоодугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх аж. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа.

 Барилдаанд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment