8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Жаргалсайханы Уясахын бор үрээ түрүү магнайд хурдаллаа

2017-07-11 10:30:00

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
16 км замд газар газрын 153 хурдан хүлэг тоосоо өргөн уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уяач Д.Жаргалсайханы Уясахын  бор үрээ түрүү магнайд хурдлав.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар, айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Т.Батсайханы шарга, айргийн тавд Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганбаатарын хонгор үрээ орж ирж наадамчин олноо баярлууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл