-9o
Улаанбаатар хот
mobile menu

АЯЛАЛДАА АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЦҮНХТЭЙ ЯВААРАЙ

2017-07-11 15:00:00

Зуны цагт ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, осол аваарт өртөх, нарших, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлого зэрэг эрсдэлүүд  байдаг. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Анхны тусламжийн цүнхтэй явах хэрэгтэй. Үүнд: 

·  Ус нэвтэрдэггүй хулдаасан хөнжил- Ус чийгнээс хамгаална

·  Гар ариутгагч, резинэн бээлий- Халдвар авахаас сэргийлнэ.

·  Ариун сальфетка, хөвөн, бинт- Шарх цэвэрлэнэ, боолт хийнэ.

·  Хурууны лент

·  Ариун зүү- Өргөс авна.

·  Хүйтэн жин- цус тогтооно, үрэвсэл багасгана.

·  Физиологийн уусмал- Нүдэнд гадны биет ороход угаана.

·  Жоргүй олгодог өвчин намдаах, харшлын эм бага тунгаар

·  Халууны шил

·  1 удаагийн амны хаалт

·  3 төрлийн тос- Нарнаас хамгаалах тос, шумуул үргээх, антибиотиктой тос

·  Гидрокортизоны тос- Амьтанд хазуулах, тууралтын үед түрхэнэ.

·  Чихны дусаагуур- Чихэнд гадны биет ороход хэрэглэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 43