ХОНЬ - (3/21-4/19)
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр харьцангуй тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.
ИХЭР - (5/21-6/21)
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бие болон сэтгэл хямарч болзошгүй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашигтай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлгаж, чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа дахин дахин сайн нягтал.
АРСЛАН - (7/23-8/22)
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ.
ОХИН - (8/23-9/22)
Хувь тавилан, үйлийн үрийн нөлөө ихэснэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Тиймээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Аливаад ухаалаг хандах өдөр. Сурч боловсрох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гэр орон, ойр дотныхноо илүү их анхаарч санаа тавь. Худал хэлэх, хий хоосон зүйлсийг амлахаас зайлсхий. Таныг зоръж ирсэн хүнд өгөөмрөөр хандаж зочломтгой бай.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өөрчлөлт хувьслын өдөр. Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж,үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв.
НУМ - (11/22-12/21)
Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээс хол юманд явах муу. Үнэтэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, өглөг өгех, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.
МАТАР - (12/22-1/19)
Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх, далд айдаст автах магадлалтай. Шинэ эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.
БУМБА - (1/20-2/18)
Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.
ЗАГАС - (2/19-3/20)
Аливаад хянуур хандах өдөр Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур, алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал, биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр таагүй. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул.