8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг

2017-07-23 12:10:00

“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон байна. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээллээ. 

Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно.

Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо. 

Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ. 

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:

Эмэгтэй

48 кг: Мөнхбатын Уранцэцэг

52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой

57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн

63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг

70 кг: Батбаатарын Хулан

+78 кг: Баттулгын Мөнхтуяа

Эрэгтэй

60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин

66 кг: Ганболдын Хэрлэн

73 кг: Ганбаатарын Одбаяр

81 кг: Отгонбаатарын Ууганбаатар

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар

+100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment