8o
Улаанбаатар хот
mobile menu

Сагсан бөмбөгчид анх удаа Их дуулгад хүч үзнэ

2017-07-24 17:22:00

Саяхан олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны  хоёрдахь Их дуулгын тэмцээн /FIBA 3х3 World Tour/ энэ амралтын өдрүүдэд Японы Уцуномияа хотноо дэлхийн шилдэг арван багийн хооронд болох юм.

Энэхүү дэлхийн их дуулгын тэмцээнд манай улсаас анх удаагаа Д.Дэлгэрням Э.Дөлгөөн Э.Цэрэнбаатар Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн “Ulaanbaatar Garuda” баг өрсөлдөөр болсон байна. Манай баг тамирчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын Наньжин хотноо болсон Чалленжер тэмцээнээс оролцох эрхээ авчээ.

Япон улсад болох тус их дуулгад өрсөлдөх шилдэг арван багаас манай “UB Garuda” баг наймдугаарт эрэмбэтэй байгаа аж.

Энэ удаагийн их дуулгад дэлхийн гурван удаагийн аварга өнгөрсөн жилийн их дуулгын аварга Сербийн алдарт Novi Sad, Словений алдарт Ljubljana, Piran, Сербийн Zemun, Liman, Польшийн Krakow, ОХУ St Peterburg, Австралийн Auckland, Тайваны Hsinchu багууд өрсөлдөх юм. Уг тэмцээний шагналын сан 30,000 доллар бөгөөд түрүүлсэн баг ирэх аравдугаар сард Хятадын Бээжин хотноо болох “World Tour Final” өрсөлдөх эрхтэй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл