8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойлгомжгүй бүхэн тодорхой болно

2017-07-25 10:11:14

ХОНЬ - (3/21-4/19)

Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээл ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.

ҮХЭР - (4/20-5/20)

Идэвхи санаачлагатай байх өдөр. Шийдвэр гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.

ИХЭР - (5/21-6/21)

Өөрчлөлт хувьслын өдөр. Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж, үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.

АРСЛАН - (7/23-8/22)

Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямвр санал тавихыг. ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

ОХИН - (8/23-9/22)

Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээс хол юманд явах муу. Үнэтэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, өглөг өгөх, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.

НУМ - (11/22-12/21)

Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.

МАТАР - (12/22-1/19)

Хүчтэй энергитэй өдөр тул идэвхитэй үйл ажиллагааг шаардана. Янаг амрагийн харьцаа шинэ түвшинд гарч амрагаа илүү сайн ойлгох болно. Сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол бие өвдөнө. Хэт ядрах нь эрүүл мэндэд муу тул салхинд гар, спортоор хичээллэ.

БУМБА - (1/20-2/18)

Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

ЗАГАС - (2/19-3/20)

Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лаа, арц хүжээр орон гэрээ ариул.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment