18o
Улаанбаатар хот
mobile menu

МУГТ Д.Сумъяа улсын аварга боллоо

2016-01-10 19:29:00

Орхон аймгийн Хангарьд ордноо эхэлсэн Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний хөнгөн жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж буй юм.

Өчигдрийн байдлаар эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн медальтнууд тодроод байна. Энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй, Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа тус жинд аваргалав. Харин мөнгөн медалийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин н.Хулан хүртэж, хүрэл медалийг ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин н.Энхрийлэн, “Женко” клубын тамирчин н.Буянхишиг нар хүртлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment