8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын 3 тамирчин Азербайжаны өмнөөс ДАШТ-нд барилдана

2017-08-02 16:39:00

2017 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа улс орнууд албан ёсоор зарлаж эхэлсэн. 

Азербайжан улсын шигшээ баг Будапешт зорих тамирчнаа албан ёсоор мэдүүлж Монголын легионер жүдоч Э.Базаррагчаа, П.Буянхишиг нар багтсан байна. Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд гурван жүдочийг тус улсын шигшээ багтаа авах талаар санал ирүүлж гэрээгээ албан ёсоор үзэглэсэн байна.

Үүний дагуу Токио-2020 олимпын циклд -48кг-д Э.Базаррагчаа, -52кг-д П.Буянхишиг, -57кг-д М.Ичинхорлоо нар Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс барилдахаар болсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөнөг өвгөн
Амжилт хү,сье охидоо, алт, мөнгө, хүрэл медаль авч арьин их мөнгөтөй болоорой
2017/08/04 27.123.214.122