10o
Улаанбаатар хот
mobile menu

Таван минутанд 48% цэнэглэгддэг супер баттерей бүтээжээ

2015-11-18 11:31:00

Ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хамгийн том асуудал  нь баттерей байдаг. Тэгвэл уг асуудлыг Хятадын “Huawei” компани шийдвэрлэжээ. Тодруулбал “Huawei” компанийн Судалгааны төв институтын “Watt” лаборатори  маш хурдан хугацаанд цэнэглэдэг баттерей бүтээжээ. Энэхүү баттерей нь ухаалаг утасны энгийн баттерейнаас 10 дахин хурдан цэнэглэгддэг аж. Одоогоор уг бүтээгдэхүүн  хэзээ зах зээлд гаргах нь тодорхойгүй байна. Ямартай ч супер баттерей худалдаанд гарвал ухаалаг утас хэрэглэгчдийн нэгэн том асуудал шийдэгдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment