ХОНЬ - (3/21-4/19)
Сэтгэл санаа тогтворгүй байна. Хуучин ажил төрөл, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас болоод сэтгэл санаа хямарч болзошгүй. Үдээс хойш сөрөг нөлөө багасч та арай илүү бүтээлч болно. Үүнд бас тантай таарах хуучны танил ч тодорхой нйлйй үзүүлнэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Бие сэтгэл хямарч болзошгүй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашигтай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлга. Чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайн нягтал.
ИХЭР - (5/21-6/21)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бясалгал ариусгал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотой харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.
АРСЛАН - (7/23-8/22)
Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой.
ОХИН - (8/23-9/22)
Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.
НУМ - (11/22-12/21)
Бие сэтгэл, орон гэрээ ариусгах өдөр. Аливаа ажлыг хийхдээ нямбай байх ёстой. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд, мөн онцгой тангараг тавих, бичиг баримтад гарын үсэг зурах үйлд муу. Хэрэггүй хувцас хунар, эд зүйл, новшноосоо салж орон, гэрийнхээ энергийг ариусга.
МАТАР - (12/22-1/19)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.
БУМБА - (1/20-2/18)
Аз сорих, шинэ ажил эхлүүлэх, аян замд гарах, чухал асуудлыг шийдвэрлэхэд муу. Хянуур байж, урьдчилан цэгнэлгүйгээр ам андгай өгөхөөс зайлсхий. Хэн нэгэн танаар өөртөө ашигтай зүйлийг амлуулах гэж оролдоно. Бэртэж гэмтэхээс болгоомжил.
ЗАГАС - (2/19-3/20)
Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа апдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.