8o
Улаанбаатар хот
mobile menu

Михаил Ганев ДАШТ-д долоо дахь удаагаа зодоглоно

2017-08-12 12:33:04

Болгарын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч нэрт бөх Серафим Барзаков “Парис-2017” ДАШТ-д оролцох баг тамирчдаа зарлалаа. Болгараас Францыг нийслэлийг зургаан бөх эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Тодруулбал, 57 кг-ын жинд Владимир Дубов, 61 кг-д Дмитир Иванов, 65 кг-д Николай Куртев, 70 кг-д Мирослав Киров, 74 кг-д Светослав Димитров, 86 кг-д Михаил Ганев нар зодоглоно. Харин 97, 125 гэсэн хүнд хоёр жингийн тамирчид нь бэртэлтэй тул ДАШТ-д оролцохгүй. Болгарын шигшээ багийн хамгийн туршлагатай бөх нь 2010 оны дэлхийн аварга Михал Ганев, 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт Влимимир Дубов нар юм. Өдгөө 32 настай Ганев ДАШТ-д долоо дахь удаагаа тоосоо өргөхөөр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл