8o
Улаанбаатар хот
mobile menu

Наталья Воробьева, Екатерина Букин нар ДАШТ-ийг өнжинө

2017-08-13 10:30:00

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнийг зарлалаа. Хойд хөршийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 48, 53, 55, 75 кг-ын жинд сорилт барилдаан хийж, ялагчийг нь Парис руу авч явахаар болсон байна. “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Валерия Коблова, ДАШТ-ий хүрэл медальт Валерия Лазинская, энэ жилийн Европын аварга Любовь Овчарова, Анастасия Братчикова нар ямар ч сорилго хийлгэлгүйгээр Францыг зорино. Олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Оросын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч Наталья Воробьева, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Екатерина Букина нар бэртэл гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжинө. Түүнчлэн ДАШТ-ий гурван мөнгөн медальт, буриад бүсгүй Ирина Ологонова энэ удаагийн ДАШТ-ийг цэнхэр дэлгэцээрээ үзэхээр боллоо. Тэрбээр 2014 оны Европын аварга Мария Гуровад халз барилдаанд ялагджээ. Оросууд эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 48 кг-ын жинд Валерий Чепсаракова, Дарья Лексина, Анжелика Ветошкина гэсэн гурван бүсгүйгийн дунд сорилго хийж, энэ жилийн "Монголиа Опен"-ээс хүрэл медаль хүртсэн Лексина хоёуланг нь ялж Парисыг зорихоор болсон юм.

ОХУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ:
48 кг: Дарья Лексина
53 кг: Стальвира Оршуш
55 кг: Мария Гурова
58 кг: Валерия Коблова
60 кг: Любовь Овчарова
63 кг: Валерия Лазинская
69 кг: Анастасия Братчикова
75 кг: Алена Перепелкина

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл